Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны улстөрчид: Лувсанвандангийн Болд

Өөр ямар ч улстөрч ийм олон дүр зураг, өнгө учгаар 2018 оны улстөрийг хөглөсөнгүй.


Сөрөг хүч

Нийтлэлч Х.Бүрэнтогтох


2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрч дэндүү их, дуулиан шуугиантайгаар 2019 онтой золгож байна. “Ангийн дарга” нь өнөө маргаашгүй солигдож магадгүй энэ Их хурал дараагийн сонгууль хүртэл нэг бус гишүүнээ эгүүлэн татуулах, цаашлаад бултаараа тарж ч мэдэх нөхцөл байдалд ороод байгаа. Тэдний дундаас 2018 оны эцэст онцолж дурдахаас аргагүй нэг улстөрч бол Л.Болд.

2018 оны турш парламентын сөрөг хүчний үүргийг ганцаараа шахам гүйцэтгэсээр эцэстээ “Ардчилсан намын Баасанхүү” гэгдэхдээ тулсан...

Яагаад заавал түүнийг онцлов. Тэр 2018 оны турш парламентын сөрөг хүчний үүргийг ганцаараа шахам гүйцэтгэсээр эцэстээ “Ардчилсан намын Баасанхүү” гэгдэхдээ тулсан, өөрийнхөө хийж буй тэмцэл, үзэл санаандаа үнэнч үлдэхийн тулд 28 жил зүтгэсэн намаасаа гарч зориглосныг ч энд дурдах хэрэгтэй болно. Ингэснээрээ популист хэмээн хэвлэлээр бичигддэг Ж.Батзандангийн өрөөсөн боллоо хэмээн зарим нэгэнд чичлүүлэхдээ тулсан гээд түүний тухай дурдах онцлог их юм.

Өөр ямар ч улстөрч ийм олон дүр зураг, өнгө учгаар 2018 оны улстөрийг хөглөсөнгүй.

Ардчилсан намын лидерүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог, бүр ардчилсан хувьсгалыг гардан хийлцсэн гэдэг утгаараа Л.Болдыг намаа орхиход гайхах, алмайрах, бүр тавлах хүмүүс ч олон байсан. Гэхдээ намын эрх ашгийг олон түмний, сонгогчдын эрх ашгаас хэзээ ч дээгүүрт тавихгүй гэдгээ баталж харууллаа гэж тэр өөрөө тайлбарласан.

Тэр идэр залуудаа далан жилийн нийгмийн хүлээсийг таягдан хаяхаар ардчилсан хувьсгалыг хийлцсэн тэмцэгч байсан. Түүнээс ч өмнө XX зууны нэрт соён гэгээрүүлэгч Лувсанвандан гуайн хүү Болд өмнөх нийгмийн хэлмэгдүүлэлтийн салхинд гэр бүлээрээ өртөж, одоогийн улстөрчдийн бараг төсөөлөхгүй бэрх гадуурхалт, хавчлага, хяналт дор өсөж өндийсөн.

Одоогийн парламент дахь сөрөг хүчний найман гишүүнээс түүний оронд тавигдаж өнөөдрийн улс төрийн тэмцлийг хурцлах улстөрч байна уу?

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0