UBLife Logo
Дэлхий

Жошуа Вонг ядуу иргэдэд тараахаар 100 мянган маск гадаадаас импортолжээ

Б.Саруул
Б.Саруул
Жошуа Вонг ядуу иргэдэд тараахаар 100 мянган маск гадаадаас импортолжээ

Хонконгийн ардчилсан хөдөлгөөнийг тэргүүлэгч, "Демосисто" улс төрийн намыг үүсгэн байгуулагч Жошуа Вонг амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдэд тараахаар АНУ-аас 100 мянган ширхэг маск импортолжээ. 

Коронавирусийн халдвар дэгдсэнээс болж Хонконгод мэс заслын зориулалттай маскийн нөөц дууссан бөгөөд гадаадаас импортлохоор төлөвлөж байсан маскийн захиалгууд цуцлагджээ. Иймээс "Демосисто" намынхан өнгөрсөн сарын сүүлээр маск үйлдвэрлэгчид, гадаадад амьдардаг хонконгчуудтай холбоо тогтоож, маск авахаар болсон байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ачаа тээврийн зориулалттай онгоцны хүрэлцээ муу байгаа тул жирийн үеийнхээс гурав дахин их төлбөр төлж захиалсан маскаа авчирсан гэж  Жошуа Вонг мэдээлжээ. 

Эдгээр маскийг амьдралын боломж тааруу иргэд, хотын тохижилт үйлчилгээний ажилчид болон өндөр настай иргэдэд тараах юм байна. Үлдсэнийг нь онлайнаар хямд үнээр худалдана гэж "Демосисто" намаас мэдээлжээ. 

Одоогийн байдлаар, Хонконгод коронавирусийн халдварын (албан ёсны нэршил нь Covid-19) 49 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас бараад байна. 

Холбоотой мэдээлэл: Хонконгийн ардчилсан хөдөлгөөнийг тэргүүлэгч Жошуа Вонгийн тухай 8 баримт

Эх сурвалж: HKFP

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.