Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Капитолын үймээний дараа царай таних технологийн хэрэглээ 26 хувиар нэмэгджээ


Өнгөрөгч лхагва гарагт Дональд Трампыг дэмжигчид Вашингтон дахь Капитолын ордонд дайран орж, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Тэгвэл энэ явдлын дараа хууль сахиулагчид царай таних технологийг ашиглах нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 26 хувиар нэмэгдсэн гэж Clearview AI компанийн гүйцэтгэх захирал мэдээлжээ. 

Үймээний дараа Холбооны мөрдөх товчоо болон бусад агентлагууд Капитолын ордон руу нэвтэрсэн иргэдийг тодорхойлоход олон нийтийн дэмжлэгийг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. Times сэтгүүлийн мэдээлснээр Майамигийн цагдаагийн газар Clearview царай таних технологийг ашиглан үймээнд оролцсон зарим иргэдийн хэн болохыг тогтоож, мэдээллийг Холбооны мөрдөх товчооны Терроризмтой тэмцэх ажлын хэсэг рүү илгээж байна гэжээ. Алабамагийн цагдаа нар мөн адил Clearview царай таних технологийг ашиглаж буй тухай Уолл Стрит Жорнал мэдээлсэн байна. 

Хууль сахиулагчдын ашигладаг царай таних технологи нь жолооны үнэмлэхний зураг зэргийн тусламжтайгаар тухайн хүний хэн болохыг тодорхойлдог бол Clearview нь сошиал медиа, вэб сайтуудаас цуглуулсан 3 тэрбум орчим зургийн сантай болохыг Times сэтгүүл өнгөрсөн жилийн эрэн сурвалжлах нийтлэлээрээ ил болгожээ. Үүнээс улбаалж хувь хүний мэдээллийн нууцлалтай холбоотой асуудал хөндөгдсөн бөгөөд сошиал медиагаас зураг авах нь платформын дүрмийг зөрчсөн хэрэг гэдгийг технологийн компаниуд мэдэгдэж, уг үйл ажиллагаагаа зогсоохыг хэд хэдэн Clearview AI компаниас шаарджээ. 

Өнгөрсөн тавдугаар сард тус компани царай таних технологио хувийн компаниудад ашиглуулахаа зогсоож зөвхөн хууль, хүчний байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон гэж мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар АНУ даяар 2400 орчим хууль сахиулах байгууллага, агентлагууд Clearview царай таних технологийг ашиглаж байна гэж Clearview AI компани мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээлэл: Капитолын үймээнд оролцсон иргэд ажлаасаа халагдаж, зарим нь ял сонсож магадгүй байна

Эх сурвалж: The Verge 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
20 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
20 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.