Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хариуцлагатай, күүл сонгогчийн санал өгөх өдөрт бэлдэх НАЙМАН алхам


Сонгуульд саналаа өгөхөд ердөө 12 хоног үлдээд байна. Энэ хугацаанд юу амжуулж, ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ? Мэдээд аваарай.  

1. Бүртгэлээ баталгаажуулах 

Та биечлэн, эсвэл burtgel.gov.mn сайтаар нэвтэрч сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ, мөн мэдээлэл үнэн, зөв байгаа эсэхийг баталгаажуулснаар саналаа өгөх эрхтэй болно. Бүртгэлээ баталгаажуулахдаа давхар хаана очиж саналаа өгөхөө мэдээд авчихна.   

Сонгогчийн лавлах 1800-2800 утас руу хандаж шаардлагатай зүйлсийг асууж лавлах боломжтой.

2. Албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах 

Күүл сонгогчид улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаар хангалттай мэдээлэл авч, дүн шинжилгээ хийсний дараа л сонголтоо хийдэг. Мэдээлэл авахдаа аль болох албан ёсны эх сурвалж (нам, эвсэл, нэр дэвшигчийн вэб хуудас, сошиал хуудас гэх мэт)-аас мэдээлэл авч, тэдгээр нь үнэн зөв, бодитой эсэхийг үргэлж нягталж байх хэрэгтэй. Мөн олон нийтийн сүлжээгээр цацагддаг хуурамч мэдээлэлд автаж хэрхэвч болохгүй.   

Холбоотой мэдээлэл: Шейр хийхээсээ өмнө заавал бодох зүйлс

3. Харьцуулалт хийж, хэнд саналаа өгөхөө шийдэх 

Юун түрүүнд хэддүгээр тойргийн сонгогч вэ гэдгээ мэдэж авах хэрэгтэй. Ингээд танай тойрогт өрсөлдөж буй нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн мэдээллийг сайтар судалж, харьцуулж үзсэний үндсэн дээр хэнд саналаа өгөхөө шийдээрэй. Хэрэв та бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаг бол нэр дэвшигчдийн тарааж буй материалыг уншиж судлаарай. Хэвлэмэл материал хүлээж аваагүй бол дараах холбоосоор орж мөрийн хөтөлбөрүүдтэй танилцах боломжтой. 

  • Сонгуульд оролцож буй нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцах бол ЭНД дарна уу. 
  • Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцах бол ЭНД дарна уу.

4. Саналын хуудасны загвартай танилцах 

Нэг тойрогт доод тал нь 10, дээд тал нь 38 нэр дэвшигч өрсөлдөж байгаа гээд боддоо!    Гэтэл нэг тойрог ердөө 2-3 мандаттай. Иймд санал өгөх өдөр энэ олон нэрс дунд төөрч будилахгүйн тулд урьдчилаад саналын хуудасны загвартай танилцах хэрэгтэй. Мөн оногдсон мандатын тооноос илүү, эсвэл дутуу дугуйлсан тохиолдолд таны санал хүчингүй болох учраас танай тойрог хэдэн мандаттайг мэдэж, тэр тоогоор саналаа дугуйлаарай. 

  • Тойргийнхоо саналын хуудасны загвартай танилцах бол ЭНД дарна уу.

Тэгвэл санал өгөх өдөр юу анхаарах вэ? 

Зургаадугаар сарын 24-ны өдөр Улаанбаатарын цагаар 07-22 цагийн хооронд санал хураах тул та энэ цагт багтаж саналаа өгөх юм.

5. Санал авах байранд очихдоо амны хаалт зүүх

КОВИД-19 цар тахал гарсантай холбоотой сонгуулийн үеэр түр журам мөрдөхөөр болсныг мэдсэн үү?   Тухайлбал, сонгогчид санал авах байранд очихдоо амны хаалт заавал зүүх, санал авах байрны гадна болон дотор талд хоорондоо 1.5-2 метрийн зайтай зогсох, хүүхдээ дагуулж очихгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн саналаа өгөхөөр ирсэн сонгогчийн биеийн халууныг хэмжиж, гарыг ариутгаж, нэг удаагийн бээлий олгох юм байна. 

6. Саналаа өгөхөөр явахдаа иргэний үнэмлэхээ авах

Мартуузай! Иргэний үнэмлэхээ урд өдөр нь цүнх, түрийвчиндээ хийгээрэй.   

7.  Стори оруулж бусдыгаа уриалах   

Саналаа өгсөн күүл хүмүүс бусдыг бас уриалахаа мартаж болохгүй. Хүмүүсийг хурдан очиж саналаа өгөх юмсан гэж атаархтал сайхан стори, пост оруулаарай.   Гоё мэдээ дуулгахад, кофе шоп, номын дэлгүүр, ресторан гэх мэт газрууд саналаа өгсөн залууст төрөл бүрийн урамшуулал олгож байгаа юм байна. Тун удахгүй бид энэ тухай мэдээллийг хүргэх болно. 

8.  Вааат! Сонгууль ингээд дуусаагүй шүү   

Хариуцлагатай, күүл сонгогч саналаа өгөөд л орхичихдоггүй. Сонгогдсон гишүүдийн явуулж буй үйл ажиллагааг сонирхож, түүнд оролцож, дуу хоолойгоо хүргэж, дараагийн сонгуульд дүн тавихдаа бэлддэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

noid 2020.06.19 172.69.252.137

irgenii unemlehee aldchihsan bol yahim boloo? gadaad passport bj bolh bh te?

0 Хариулах