Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хүмүүс яагаад хүлээн зөвшөөрөгдөх, үнэлэгдэх хүслээ сошиал медиагаас хайдаг вэ?


Баярхаж бардамнасан пост оруулах, хувийн амьдралаа хэт дэлгэх, нүцгэн зургаа оруулах. Эдгээр нь онлайн орчинд бусдын анхаарлыг татахыг хүсэгчдийн хийдэг олон үйлдлүүдийн нэг билээ. Нийгмийн сүлжээний гол мөнгөн тэмдэгт нь "лайк" байхаар загварчилсан бөгөөд хэрэглэгчид лайк, RT, сэтгэгдлээр дамжуулан бусдад хүлээн зөвшөөрөгдөх эцэс төгсгөлгүй үйл явцад татагдан ордог. 

Ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх, сайшаагдахыг хүсэх нь хэвийн үзэгдэл юм гэж Ноттингем Трентийн Их Сургуулийн сэтгэл судлалын дэд профессор Дариа Кусс тайлбарлажээ. Тэрбээр "Бусдад хүндлэгдэж, танигдаж, үнэлүүлэх нь хүний хэрэгцээ юм" гэжээ. Энэ нь яг л хүүхэд өөрийн хийсэн бүтээлээ ээж аавдаа үзүүлэхээр яаран гүйдэгтэй адил зүйл аж. Ямар нэгэн зүйлийг сайн хийснийхээ төлөө урамшуулал хүртэхийг хүсэх нь хүний амьдралын аль ч үе, ямар ч насанд тохиолдож болох түгээмэл хандлага юм. 

Олон нийтийн сүлжээнд амжилтаа хуваалцах, үзэл бодлоо илэрхийлэх, хөгжилтэй пост оруулах нь тийм ч муу зүйл биш. Гэхдээ оруулсан сельфи, ухаантай пост, мэдрэмжтэй зураг бүрийнхээ араас магтаал хүлээх нь яав ч эрүүл үзэгдэл биш аж. "Нийгмийн сүлжээгээр дамжуулан өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрөгдөж, тэднээс дэмжлэг авч байгааг мэдрэх нь нэг хэрэг. Гэтэл тэндээс ирж буй үнэлэлтээс хэт их хамааралтай болох нь өөр хэрэг" гэж сэтгэл засалч Марлайн Франсуа-Мадден ярьсан байна. 

Хүмүүс миний постонд лайк дарахад би яагаад тэгтлээ дурладаг юм бол, яагаад утсандаа ирж буй мэдэгдэл бүрийг яаран шалгадаг юм бол, би яагаад пост оруулахаа больж чадахгүй байгаа юм бол гэсэн эцэст төгсгөлгүй асуултууд таны толгойд эргэлдэж байвал наашаа суугаад дараах тайлбарыг уншаарай.  


Таны тархи лайкт дуртай байхаар сургагдсан байдаг

Саяхан оруулсан зурагт тань хэдэн арван хүн зүрх дарж, сэтгэгдэл бичсэн байхыг харсан даруйд тархины шагнал, урамшууллыг мэдэрдэг хэсэг идэвхжиж эхэлдэг байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүний тархи тааламжтай мэдрэмжийг сошиал медиагаас ирж буй мэдэгдэлтэй (notification) холбон ойлгодог дадалтай болдог гэжээ. Тийм учраас хүн уг тааламжтай мэдрэмжийг дахин авахын тулд уг үйлдлээ давтан хийхэд (зураг, пост оруулах) хүрдэг байна. 


Үүнийг бүр ойлгомжтой тайлбарлавал, зуршлын гинжин хэлхээ бий болж байна гэсэн үг юм. "Зуршлын хүч" номын зохиолч Чарльез Духигийн хэлж буйгаар ямар ч зуршил учиг, үйлдэл, урамшуулал гэсэн гурван хэсгээс бүрддэг гэжээ. Учиг нь тухайн зүйлийг өдөөгч шалтгаан, үйлдэл нь түүнийг биежүүлж буй үйлдэл, урамшуулал нь уг үйлдлийг (зуршлыг) дахин давтах ёстойг тархинд сануулж байдаг хүчин зүйл юм. Тэгэхээр хүн эхлээд тааламжтай мэдрэмж авахыг хүснэ (учиг), дараа нь пост оруулаад хүмүүс риакшин дарах хүртэл хүлээнэ (үйлдэл), хүмүүс лайк дарж, сэтгэгдэл бичнэ (урамшуулал), энэ мэдрэмжийг дахин авахыг хүснэ (учиг) гэхчлэн тасралтгүй үргэлжлэх юм. 

Хамгийн хортой нь сошиал медиагаас авч буй энэ тааламжит мэдрэмж буюу аз жаргал маш богино хугацаанд үргэлжилдэг тул магтаал, хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмжийг эрсэн хүмүүс өмнөхөөсөө илүү олон цагийг сошиал медиад өнгөрүүлж, сошиалд пост болгож оруулах зүйлийг амьдралаасаа тасралтгүй эрж байдаг гэж профессор Дариа Кусс ярьсан байна. 

Пост оруулахад амархан, үр дүн нь тэр даруй мэдрэгддэг

Гоё гарсан сельфигээ оруулаад хэдхэн минутын дотор лайк цуглуулахыг ажил дээрээ том төсөл хариуцаж аваад, хэдэн сарын турш хичээнгүйлэн ажилласны эцэст даргадаа магтуулахтай харьцуулж харвал тийм ч их цаг хугацаа, хүчин зүтгэл шаарддаггүй урамшуулал ажээ. 

Бодит амьдрал дээр нүүр нүүрээ хараад ярилцаж байхад эсрэг талын хүн чинь таныг хүлээн зөвшөөрч байна уу, санал нийлж байна уу гэдгийг амаараа хэлэх, үйлдлээрээ илэрхийлэхээс нааш мэдэх аргагүй. Гэтэл сошиалд үүнийг илэрхийлэх амархан (лайк, зүрх дарх, сэтгэгдэл бичих) байдаг учраас хүлээн авагч чанараас илүүтэйгээр (бодит амьдрал дээр магтаал хүртэх) тоонд ач холбогдол өгч эхэлдэг. Бодоод үзье л дээ. Хүмүүс "ханьдаа хайртай, ээждээ төрсөн өдрийн мэнд хүргэе" гэх мэт зүйлсийг сошиалд бичиж (яг үнэндээ үүнийг дотны хүмүүстээ амаараа хэлээгүй ч байж мэднэ) бусад хүмүүс лайк дардаг. Эхнэр, нөхөртөө хайртай гэдгээ нүүр лүү нь харж байгаад хэлсэн бол ганцхан тэр хүн л баярлаад өнгөрнө. Харин сошиал медиад бичвэл илүү олон хүнд лайк дарна, илүү их сэтгэл ханамж бий болно. Ердөө л энэ.

Та өөрийгөө тодорхойлж, үнэ цэнээ батлахыг зорьж байна

Өөрийгөө батлах онол хэмээх сэтгэлзүйн үзэл баримтлал байдаг бөгөөд энэ үзэл баримтлалаар бол хүн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, үнэт зүйл, бүлгийн мэдрэмж, итгэл үнэмшил, зорилго, харилцаа гэсэн зургаан зүйлээр дамжуулж өөрийгөө тодорхойлдог аж. Кембрижийн Их Сургуулийн докторант Грегори Серапио-Гарсиагийн үзэж буйгаар хүмүүс сошиал медиагаар дамжуулан дээрх зургаан зүйлийг цөмийг нь илэрхийлэх боломжтой байдаг гэжээ. Жишээ нь, сонирхол нэгтэй хүмүүстэйгээ нэг групп болж, ололт амжилтаа баримтжуулж, харилцааныхаа түүхийг фэйсбүүктээ бичиж үлдээх боломжтой билээ. 

Та тийм байгаасай гэж хүссэн мөрөөдлийн дүр зургаа бүтээж байна

Хосуудын харилцаан дээр жишээ авъя л даа. Найз бүсгүй, залуутайгаа маргалдсаныхаа дараа хамт авахуулсан аз жаргалтай зургаа сошиалд оруулдаг хүмүүс цөөнгүй бий. "Одоо тэр хүн харилцаанаасаа хайж байсан батлах, хүлээн зөвшөөрөгдөх хүслээ сошиал медиагаас олоод авчихлаа. Хэрэв хүмүүс хүсэж байсан зүйлдээ хүрээгүй юм шиг санагдвал бодит амьдрал дээр тийм байгаасай гэж хүссэн зүйлээ сошиалд оруулдаг. Ингэх нь тэдэнд сайхан мэдрэмж төрүүлдэг" гэж сэтгэл засалч Франсуа-Мадден тайлбарлажээ. Нөгөөтэйгүүр, хүн үгүйсгэгдэх вий гэж айхдаа бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж улайрдаг хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. 

Эцэст нь, хүлээн зөвшөөрөгдөх, үнэлүүлэх хүслээ гаднаас хайж, түүнээс хамааралтай байх нь олон сөрөг үр дагаварт хүргэж болно. Иймд сошиалд медиад пост оруулсныхаа дараа минут тутамд лайк, шэйр, сэтгэгдлээ тоолж суух бус хамгийн багадаа нэг цаг хүлээ гэж сэтгэл засалч Франсуа-Мадден зөвлөжээ. Түүнчлэн сошиал медиагаас завсарлага авах,  бусдын үнэлэмжээр бус өөрөө өөртөө үнэлэлт, дүгнэлт өгөх арга замыг хайж олохыг санал болгожээ. 

Холбоотой нийтлэл: Би яагаад найзынхаа амжилтад чин сэтгэлээсээ БАЯРЛАХГҮЙ байна вэ?

Эх сурвалж: Vice 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
2
3 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.