Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хятад улс коронавирустэй тэмцэхэд дрон, роботуудыг ашиглаж байна


Коронавирусийн тархалт нэмэгдсэний улмаас Хятад улсад эмч, эмнэлгийн ажилтан болон эмнэлгийн хүрэлцээ муу байгаа юм. Иймд Хятадын эрдэмтэд халдвар авсан иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн тулд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, технологийн дэвшлүүдийг идэвхтэй ашиглаж байна. 

Хятадын робот хөгжүүлэгч компаниуд коронавирустэй тэмцэж буй эмнэлгүүдэд робот хандивлаж эхэллээ

Төрөл бүрийн зориулалттай роботуудыг коронавирусийн тархалтыг зогсоохын тулд түгээмэл ашиглаж байгаа аж. Тухайлбал, Telepresence роботуудыг алслагдмал газар буй иргэдтэй холбоо тогтоох, өвчтөний эрүүл мэндийн байдлыг хянах, эмнэлгийн хангамж аюулгүй хүрсэн эсэхийг хянахад ашиглаж байна гэжээ. Telepresence гэдэг нь видео камер, дэлгэц, микрофон зэргийг суурилуулсан, компьютер, таблет эсвэл ухаалаг гар утсаар удирдах боломжтой робот бөгөөд роботтой харьцаж буй хүн операторын дүрсийг үзэж, сонсох, харилцах боломжтой байдаг юм. 

Хүргэлтийн зориулалттай робот

Шанхайд төвтэй Keenon Robotics компани "бяцхан самар" нэртэй өөрсдийн хөгжүүлсэн 16 роботыг Ханжоу дахь эмнэлэгт байрлуулжээ. Мөн Siasun Robot and Automation компани эрүүл мэндийн тусламж үзүүлэх зориулалттай 7 робот, үйлчилгээний зориулалттай 14 роботыг Шэньян хотын Улаан загалмай нийгэмлэгийн эмнэлэгт хандивлажээ. 

Түүнчлэн China Mobile компани 5G дэмждэг хоёр роботыг Ухань хотын эмнэлэгт хандивлажээ. Уг робот нь урьдчилан тогтоосон маршрутын дагуу орчныг ариутган цэвэрлэх зориулалттай учраас урьдчилан тогтоосон маршрутын дагуу эмнэлгийн ажилтнуудын халдвар авах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэжээ. Үүнээс гадна Гуанжоу, Зянси, Чэнду, Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг хотуудын эмнэлэгт робот ашиглаж эхэлсэн тухай Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. 

Иргэдийн халууныг хэмжихэд дулаан мэдрэгчтэй дрон ашиглаж байна

Ляонин мужийн Фуксин хотод өнгөрөгч мягмар гарагаас эхлэн дулаан мэдрэгч бүхий дронууд үзэгдэх болжээ. Энэхүү дроны гол бүрэлдэхүүн нь чанга яригч болон гадаа орчинд явж буй хүмүүсийн халууныг хэмжих чадвартай төхөөрөмж юм гэж тус дроныг хөгжүүлэгч компаниас мэдээлжээ. Тухайлбал, олон хүнтэй газраас хамгийн өндөр биеийн халуунтай байгаа хүнийг олж тогтоох чадвартай гэнэ. Мөн маскаа тогтмол зүүхийг сануулсан сонордуулгыг чанга яригчаар хүмүүст хүргэдэг байна. 

Тэгвэл Жөжян мужийн удирдлагууд алслагдмал орон нутгийн иргэдэд маск тараахдаа дрон ашиглаж эхэлжээ. TikTok-тай ижил богино видео бүтээж, цацдаг Douyin платформд маск түгээж буй дронуудын бичлэг тавигдсан байна. Дроныг орон нутгийн цагдаа нар удирддаг ба маск тээвэрлэсэн дрон цонхонд ойртож хангамжаа авахыг хүмүүст чанга яригчаар дуулгадаг аж. 

Үүнээс гадна Шандун мужийн Тэньжоу хотод хөл хорионд орсон иргэдэд дроноор хүнсний ногоо хүргэж байгаа талаар мэдээлжээ. 

Холбоотой нийтлэл: Хөл хорионд орсон хүмүүст роботуудын тусламжтайгаар хоол хүргэж байна

Эх сурвалж: Bloomberg, Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.