КОВИД-19 цар тахал олон улсад дэгдсэнээс хойш нэг жил өнгөрч байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн өнцөг булан бүрд эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа билээ. Наймдугаар сарын 11-ний байдлаар олон улсын хэмжээнд нийт 165 вакцины төсөл хэрэгжиж байна гэж Нью-Йорк Таймс мэдээлжээ. Тэгвэл арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар эдгээрээс гурван нь төсөл эцсийн шатны туршилтын үр дүнгээ мэдээлж, зарим нь зах зээлд нийлүүлэх зөвшөөрлөө авахаар зэхэж байна. Тодруулбал:
Америкийн Pfizer болон Германы BioNTech компанийн хамтран хөгжүүлж буй вакцин
АНУ-ын Moderna компанийн хөгжүүлж буй вакцин
Оксфордын их сургуулийн AstraZeneca компанитай хамтран бүтээж буй вакцин дэлхий нийтэд найдвар төрүүлж байна.
Эдгээр вакцин хэзээ, ямар үнэ өртгөөр бидэнд хүрэх талаар сүүлийн үеийн мэдээллийн хүргэе.


Холбоотой мэдээлэл: МАРАФОН: Эцсийн шатны туршилтад шилжсэн, найдвар төрүүлж буй коронавирусийн эсрэг вакцины 7 төсөл