Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Коронавирустэй тэмцэж буй хүмүүсийн тухай сэтгэл хөдөлгөж, гунигт автуулах түүхүүд


Хамгийн сүүлд авсан мэдээллээр, коронавирусийн халдварын тохиолдол 28 мянгад хүрч, нийт 28 оронд халдвар бүртгэгдээд байна. Хэдийгээр халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа ч эдгэрсэн хүний тоо нас барсан хүний тооноос хоёр дахин болж нэмэгдсэн нь олон улсад итгэл төрүүлж байна. Жонс Хопкинсын их сургуулийн бүтээсэн вэб сайтад албан ёсны эх сурвалжуудаас авсан мэдээллийн тухай бүрд нь шинэчлэн харуулж байгаа бөгөөд одоогоор коронавирусийн халдварын улмаас 565 хүн нас барж, халдвар авсан 1163 хүн эдгэрчээ. 

Эх сурвалжуудын мэдээлснээр, өндөр настай, архаг өвчтэй хүмүүсийн өвчлөл хүндрэх, амиа алдах нь элбэг байгаа бол бага насны хүүхэд халдвар авсан тохиолдол цөөн байгаа аж. 

Коронавирусийн дэгдэлт гарснаас хойш Хятадад олон зүйл өөрчлөгдөж байна. Жилийн энэ үед хүмүүс амралтаа авч, Цагаан сарын баяраа тэмдэглэхээр эцэг эхийндээ очдог бол энэ жил коронавирусийн улмаас уламжлалт баярыг цуцалж, хүмүүс гэртээ байхаас өөр аргагүй болжээ. 

Салах ёс гүйцэтгэж буй хосын бичлэг олон мянган хүнийг гунигт автуулав

Вирусийн халдварын улмаас нас барсан иргэдийн дунд өндөр настнууд олон байгаа билээ. Тэгвэл эхнэртэйгээ салах ёс гүйцэтгэж буй өндөр настны бичлэг твиттерт цацагджээ. Тэд 80 гаруй настай аж.   

Вирусийн халдвараас сэргийлэхийн тулд хуримын ёслолоо шууд дамжуулжээ 

Хүний амьдралд тохиолдох хамгийн нандин, баярт өдрүүдийн нэг бол яах аргагүй хуримын ёслол билээ. Гэвч үүссэн нөхцөл байдлын улмаас хосууд хуримын ёслолоо хойшлуулах, зарим нь цомхон хүрээнд тэмдэглэхээр өөр аргагүй болжээ. Тэдний нэг бол Жозеф Юй, Кан Тинг нар юм. Тэд нэгдүгээр сарын 30-нд Хятадын Хунань мужаас Сингапурт буцаж иржээ. Учир нь, тэд хоёрдугаар сарын 3-нд хуримын ёслолоо хийхээр төлөвлөөд байсан аж. 

Зочид буудал, ёслолын танхимын захиалгыг цуцлах боломжгүй байсан тул хос хоёр хуримын ёслолоо онлайнаар шууд дамжуулахаар болжээ. Эцэг эх нь тэдний шийдвэрийг сонсоод урам хугарсан боловч эцэстээ хүлээн зөвшөөрсөн гэж Жозеф Юй BBC-д ярьжээ. Ингээд хуримд уригдсан 190 хүнээс 110 нь залуу хосын хуримын ёслолын онлайнаар үзсэн аж. Гэвч тэнд ямар нэгэн хуримын хөтөлбөр байгаагүй бөгөөд хос хоёр захиалга өгсөн зочид буудлынхаа нэг өрөөнд ийнхүү цомхон ёслол үйлджээ.   

Бодибилдингийн алдартай эмэгтэй тамирчин коронавирусийн эсрэг тэмцэлд сайн дураараа нэгджээ 

Юань Херонг бол Хятадын алдартай бодибилдинг тамирчин бөгөөд уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй эмэгтэй юм. Халдварт өвчин гарсантай холбоотойгоор тэрбээр төрж өссөн Шандун мужийн Чиндао хотод сайн дураараа очиж, өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, иргэдийг урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа аж.   

Холбоотой нийтлэл: Үүргээ гүйцэтгэж буй цагдаа нарт 500 ширхэг маск авчирч өгөөд "зугтжээ"

Эх сурвалж: BBC, South China Morning Post, News18

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
2
23 цагийн өмнө
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
3
Уржигдар
Ким Жон Уныг Монголд урилаа
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
3
1
23
1
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.