БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буйн улмаас эрүүл мэндийн байгууллагын ажилтан, цагдаагийн албан хаагчид өндөр ачаалалтай ажиллаж байна. Халдварын голомт болох Ухань хотод эмнэлгийн хүрэлцээ муу байгаа тул 2000 ортой хоёр эмнэлгийг шинээр барьж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 3-наас ашиглалтад оруулна гэж хотын удирдлагууд мэдээлжээ. Түүнчлэн эмнэлгийн ажилтнууд угаалгын өрөө орох завгүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа учраас том хүний живх өмсөн ажил үүргээ гүйцэтгэж байна гэж Вашингтон Пост сонин мэдээлжээ.
Тэгвэл Аньхуй мужид нэгэн эрэгтэй албан үүргээ гүйцэтгэж буй цагдаа нарт 500 ширхэг маск хүргэж өгөөд, өөрийнхөө хэн болохыг ч хэлэлгүйгээр гарч оджээ. Хэлтэс дээр байсан цагдаа нар түүнийг дуудсан боловч сайхан сэтгэл эрэгтэй гараа даллангуутаа цагдаагийн хэлтсийг орхин явж буй бичлэг Хятадын олон нийтийн сүлжээгээр тархаж, олон мянган хүний талархлыг хүлээж байна.
Холбоотой мэдээлэл: Хөл хорионд орсон иргэд коронавируст бууж өгөхийг хүсэхгүй байгааг батлах ХӨГЖИЛТЭЙ ТРЭНДҮҮД
Эх сурвалж: South China Morning Post