Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Краш"-аа өөртөө татах тухайд япон залуусын өгөх 10 зөвлөгөө


Өмнөд Солонгосын "Koreaboo" сайт дээр гарсан "Крашаа өөртөө татах тухайд солонгос охидын өгөх 10 зөвлөгөө" нийтлэлийг өмнө бид сонирхуулж байсан билээ. Харин энэ удаа япон охидын зөвлөгөөг та бүхэндээ хүргэх гэж байна. Өөр улс орны хүмүүс хэдий ч хайр дурлалын тал дээр адилхан зөвлөгөө үйлчлэх болов уу? Мөн энэ удаад эрчүүд өөрсдөө хэрхэн эмэгтэй хүнд татагддагаа хуваалцаж байгаа учир илүү сонирхолтой байх болов уу.

Illustrations: Tofugu


1. Надтай зүгээр л ярилцах хэрэгтэй.

Шууд ирээд ярилцвал тэр хамгийн дээр арга гэж бодож байна. Үгүй бол юу ч мэдэхгүй өнгөрнө шүү дээ. "Надад таалагддаг" гээд шууд хэлэх нь хамаагүй амар бас зөв сонголт болно байх.

"Kokuhaku" буюу сэтгэлээ илчлэх соёлыг үүнд тооцож болно. Маш энгийнээр бол шууд тэр хүн дээрээ очоод 好きです。付き合ってください。(Би чамд хайртай. Хоёулаа уулзаж байж [болзож] болох уу) хэмээн асуух юм.

2. Харц тулгарах.

Надтай байнга харц тулгарч, бас над руу инээмсэглэж, гараараа даллаад мишээхэд л би тэр дороо татагдана. Эмэгтэй хүний тийм энгийн мөртлөө хүчтэй үйлдлүүд чухал шүү.

3. Хүрэлцэх.

Хэрэв эмэгтэй хүн надтай гар барих, шүргэлцэх, цамцны зах янзалж өгөх зэргээр ойрхон байж, ийм мэдрэмж төрүүлбэл надад их таатай байх болно. "Тийшээ явъя" гэхдээ ханцуйгаас атгах ч юм уу, ямар нэгэн зүйл ярих үедээ мөрөн дээр нь товших зэргээр биед хүрэх нь өөрийн эрхгүй догдлуулдаг.

4. Түрүүлж алхам хийх.

Эрэгтэй хүний үүднээс хэлэхэд түрүүлж алхам хийх нь их зүгээр. Шаргуу, идэвхтэй байдал бол сайн зүйл. Хэрэв чи түүнд таалагдахгүй байвал тэр шууд л яваад өгнө. Гэхдээ л тийм зүтгэлтэй эмэгтэйд шууд үгүй гээд хэлэх хүн ховор байх гэж бодож байна. 

5. Сэтгэлээ илчлээд, өөрөө ирэхийг нь хүлээ.

Хэрэв залуу тэр эмэгтэйг өөрт нь сайн гэдгийг мэдэх юм бол илүү амар болох болно. Тэр тусмаа мэдрэмжээ нэг их харуулдаггүй, дотогшоо, ноомой эрчүүдэд энэ нь бүр амар байх болно. 

6. Сайхан үг хэлэх.

Маш эелдэг, хүндэлсэн, сайхан үгс хэлэх юм бол эрэгтэй хүнд таатай байдаг. Эрэгтэй хүнийг магтах ч юм уу, уулзсандаа баяртай байна, цагийг сайхан өнгөрүүллээ гэх мэт үг хэлэх нь өөрийн эрхгүй татдаг. 

Гэхдээ сэтгэлээ илэрхийлэхдээ маш эвгүй байдлаар илэрхийлж болохгүй.

Жишээ нь ерөөсөө харагдаж үзэгдээгүй, ярилцаж ч үзээгүй байж гэнэтхэн "Би чамд сайн" гээд гараад ирэх ч юм уу. тэгвэл маш аймаар байх болно. Эсвэл хар шөнөөр утгагүй үгтэй зурвасыг сэтгэлийг хөдөлгөөнөөр илгээх зэрэг нь буруу сонголт байх.

7. Сайхан үнэр.

Зөвхөн үнэртэй ус биш л дээ. Хэт их үнэртэй ус түрхсэн эмэгтэйчүүд бас тийм ч таатай биш. Зүгээр л зөрөөд өнгөрөхөд, хажууд зогсоход зөөлнөөр үнэртдэг тийм таатай үнэр хүнийг их татдаг. 

8. Бүхнийг хэтэрхий удаан хийх нь өнөө үед зохимжгүй.

Одоо үед яарахгүй байх, ингэж байгаад болно биз гэсэн байдал тийм ч зөв биш гэж боддог. Шууд л хийх гэснээ хийж, хэлж байх хэрэгтэй. Үлдсэн хоосон хэсгүүдийг бид дараа нь нөхөж гүйцээж болно. Харин хэзээ ч эхлүүлэхгүй бол цаг хугацаа алдаж, мэдэхгүй өнгөрч, өөр хүнтэй ойртож ч мэднэ. 

9. Бие даасан байх.

Тэр ямар ч зүйлийг өөрөө хийж чаддаг, маш бие даасан, чөлөөтэй байх нь таалагддаг. Гэхдээ хэтэрхий хүйтэн хөндий гэсэн үг биш. Чаддаг зүйлээ харуулж, бахархуулах хэрэгтэй.

10. Сэтгэл хөдлөм гэнэтийн зүйл хийх.

Төсөөлөөгүй бэлэг эсвэл сайхан үг сэтгэл хөдөлгөдөг. Бас бид маш олон хүний дунд байсан ч гэсэн тэр миний зангиаг янзалж өгөх, цамцныхаа товчийг буруу товчилсон байхад "Өө чи ингэчихсэн байна шүү дээ" гэж эелдгээр хэлээд янзалж өгөх ч юм уу. Энэ маш хөөрхөн, өхөөрдөм байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
4 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
5
56
0
0
0
1
6