Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

НЭГ ӨДӨР: НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа


“Гэрэг” сэтгүүл “The New York Times”-тай хамтарсан “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” тусгай дугаараа өнгөрсөн сард гаргасан билээ. Бид энэ дугаараар Улаанбаатарынхаа онцлогийг эргэн харахын зэрэгцээ дэлхийн хотуудад ч ямар асуудал тулгарч, тэд хэрхэн шийдэл эрж буйг зураглахыг зорьсон. Тэгвэл энэ долоо хоногт тус дугаарт багтсан нийтлэлүүдээ UB.LIFE сайтаараа уншигч танд хүргэж байна.


"Нэг өдөр” булангийн энэ дугаарт НИТХ-ын төлөөлөгч, Нийслэ­лийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуц­сан орлогчийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа. Ш.Анхмаа “Би өг­лөөг 05.30 цагт эхлүүлдэг. Хүүхдүүдээ босохоос өмнө өглөө­­ний ун­данд нь ямар нэг зутан шөл бэлддэг заншилтай. Ажлын төлөв­­лөгөөгөө урьдчилж гаргадаг боловч их хотын удирдлагад ажил­­лаж байгаа хүний хувьд гэнэтийн, хойшлуулшгүй ажлууд гарах тохиол­дол олон. Өглөө хэр эрт босно, тэр чинээгээр эрч хүчтэй, бодол санаа цэгцтэй, ямар ч асуудалд төвлөрч ажиллахад бэлэн болдог учраас хотын хөдөлгөөн эхлэхээс урьтахыг хичээдэг” хэмээн ажлын цаг эхлэхээс өмнөх өөрийнхөө өглөөг дүрслэн ярьснаар бидний сурвалжлага эхлэв.

08:00-08:20

Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Улаан-Үүд хотын сургуулиудтай танилцаж, туршлага судлан мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх зорилготой “Эко аялал”-д нийслэлийн ЕБС-иудын бага ангийн 90 багш нэгджээ. Тэднийг үдэж гаргахаар Ш.Анхмаа 08.00 цагт Багш хөгжлийн ордонд ирлээ. Багш нарыг автобусандаа орж суухад аян замдаа сайн явахыг ерөөж, сурч мэдсэнээ бусад багш нартайгаа хуваалцаарай хэмээн захив.

08:35-10:00

МУИС-ийн харьяа “Байгаль эх” лицей ахлах сургуулийн Экологийн боловсролын төвд ховор нандин цэцэгс, модод ургуулж, чийгийн улаан хорхой үржүүлж, эко бордоо хийж буй үйл явцтай танилцав. Ш.Анхмаа дарга “Байгаль эх” лицейн Экологийн боловсролын төвийг жишиг болгон нийслэлийн төрийн өмчийн ЕБС-иудад нэвтрүүлэхээр зорьжээ. Тэрбээр цэцэрлэг, сургуулийн 3000 орчим багш, эцэг эх, сурагчдыг энэ төвтэй танилцуулах ажлыг зохион байгуулаад байна. Үүний дараа нийслэлийн зургаан дүүргийн сургууль, цэцэрлэгүүд чийгийн улаан үржүүлж эко бордоогоо өөрсдөө бэлтгэж эхэлснийг бидэнд хэлэхдээ маш их баяртай байлаа. Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүд дэргэдээ зөгийн аж ахуй, жимс жимсгэний төгөл, байгалийн түшиц лаборатори, музей, галерей байгуулах ажлууд эхлүүлснийг тэр ярьсан.

ЗурагТайлбар




10:15-11:40

Түүний ажлын өрөө байдаг “Хангарьд” ордонд ирлээ. Уулзах товтой эхний хүмүүс хүлээж байв. Ш.Анхмаа даргыг зорьж уулзах хүмүүс тасардаггүй тул аль болох бүх асуудлыг сонсож амжихын тулд цагаа нягт төлөвлөж, хуваариа ч яс баримтлах хэрэгтэй болдог аж.

Өөрийн хариуцдаг эрүүл мэнд, боловсролын байгууллагын ажилтнуудын төлөөлөлтэй санал солилцох, үүрэг даалгавар өгөх, асууж тодруулах, хамтын төлөвлөгөө гаргах гээд богино хугацаанд боловч оновчтой, шуурхай уулзалтууд хөвөрлөө.

Ш.Анхмаа уулзалт хооронд ажилтнуудтайгаа нэг сэдвээр ихэд нухацтай байнга холбогдож байсан нь сургуулийн автобус явуулах ажлын бэлтгэлтэй холбоотой аж. Бага ангийн 3000 гаруй сурагчийг хоёр өдрийн дараа буюу арваннэгдүгээр сарын 15-наас эхэлж гэр-сургууль, сургууль-гэр чиглэлд сургуулийн автобусаар хүргэхэд бэлэн болж байгааг тэр бидэнд сонирхуулсан юм. Ш.Анхмаа нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар хариуцсан орлогчийн хувьд энэ ажлыг ахалжээ. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хотын түгжрэлийг сааруулах гэсэн хоёр зорилго оновчтой шийдэгдэх хүртэл бүтэн жилийн турш бэлтгэл ажлуудаа шат дараалан хэрэгжүүлсэн байна. Эцэг, эхчүүд гар утаснаасаа хүүхдийн автобус хаана явж байгааг харах боломжтой чипийг бидэнд үзүүлэв.

Нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын судалгаанаас харвал нийт өрхийн 60 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байна. Иймээс “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-тэй болох ажлыг Ш.Анхмаа санаачилж, өнгөрсөн оноос эхлүүлжээ. Одоо уг хөтөлбөр болон үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөлд олон нийтээс санал авч байгаа бөгөөд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нийслэлд  хэрхэн илүү үр дүнтэй нэвтрүүлж болох талаар олон улсын зөвлөхтэй уулзаж, санал солилцов.

12:00-12:30
 
Нийслэлийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах хувь 2016 онд 72 хувь байсныг 84 хувьд хүргэн ахиулсан, мөн ирэх жил олон улсын жишиг 85 хувьд хүргэхээр зорин ажиллаж байгаагаа Засаг даргын орлогч Ш.Анхмаа өгүүлэв. ЕБС-ийн хувьд 2016 онд 31 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан бол өнөөдөр 28 сургууль хоёр ээлжид шилжээд байгаа аж.

Бидний ирсэн газар бол БГД-ийн 47 дугаар сургууль юм. Тус сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орох хугацаанаасаа хойшилсонтой холбогдуулан Ш.Анхмаа газар дээр нь очиж танилцан холбогдох газруудад үүрэг даалгавар өгсөн юм.

Мөн энэ үеэр өнгөрсөн жил Ш.Анхмаагийн санаачлан байгуулсан тус сургуулийн “Хүүхэд хөгжлийн төв”-д бага ангийн багш нар түүнтэй уулзахаар цугласан байлаа. Ш.Анхмаа нийслэлийн хэмжээнд жил бүр зохиож буй “Амжилтын гараа” уралдаанд сурагчдын ерөнхий шалгалтын дүнгийн үзүүлэлтээр улсын хэмжээнд 12 дугаар байр эзэлж байснаа 4 дүгээр байрт ахисан хамт олонд баяр хүргээд, хүүхдийн сурлагын амжилтаас гадна хөгжилд нь эерэгээр нөлөөлөхөд бага ангийн багшийн үүрэг асар их талаар тэдэнтэй ярилцав.  

“Манайх төмөр замд байсан юм. 13 дугаар сургуулийн орос хэлний сонгоны ангид сурдаг байлаа. Ингээд хороолол, төмөр зам хоёрыг холбосон өөрийн гэсэн жимтэй болсон учраас  одоо ч миний хувьд дахин дахин очих дуртай, хотын хамгийн хайртай газар. Вокзал, тэгээд дээшээ өгсөөд Модны 2, Энэбишийн өргөн чөлөө, Москва рестораны урд талаас Өргөө кинотеатр хүртэлх зам надад үргэлж дотно дулаан санагддаг даа."


13:00-14:00

Ш.Анхмаагийн санаа зовнидог бас нэгэн асуудал бол сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал. Тэрбээр “Оюуны ундраа” цогцолбор сургууль болон тус барилгыг тойрсон гурван цэцэрлэгийн гадна талбай, орчны тохижилтыг нэгмөр шийдэхийг зорьж,  хөрөнгө оруулалт, мэргэжлийн хяналт, авто зам зэрэг холбогдох бусад агентлагуудын албан тушаалтнуудыг газар дээр нь  ирүүлж, үүрэг даалгавар өглөө. Тус сургуулийн орчимд засмал зам тавьж, автомашин болон хүн зорчих хэсгийг тусгаарлахгүй бол хүүхдүүд сургуулийнхаа хашаанаас гарсан даруйд аюулд өртөж болзошгүй эрсдэлтэй нөхцөлд сургуульдаа ирж, очиж байгааг Ш.Анхмаа анхааруулав.  

Түүнийг ийн шуурхай хуралдсаны дараа “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн телевизийн сэтгүүлч-сурагч охин ирээд Ш.Анхмаагаас богино ярилцлага авч, ангиудын сүлжээгээр шууд нэвтрүүлэв.

ЗурагТайлбар




“Хариуцлагатай ээж аав” аяны лекцээс иргэдтэй хийх уулзалт руу явах замд би түүнээс “Шахуу төлөвлөгөөтэй, завгүй атлаа маш хариуцлагатай хандах учиртай энэ их ажлын хажуугаар үр хүүхдүүддээ хэр  их цаг гаргадаг вэ” гэж асуусан юм. “Би энэ тал дээр өөртөө их шүүмжлэлтэй ханддаг юм. Орой үдэш хамт сууж хооллохгүй, сургуулийн сонин, найз нарынх нь талаар ч тогтож ярилцахгүй зөндөө удчихсан явах үе гарах юм аа. Гэхдээ Амралтын өдрүүдэд дуртай хоолыг нь хийж өгч, гадуур хамт алхаж, аль болох сайхан өнгөрүүлэхийг боддог. Хүүхдүүдээ бусдын сайхан сэтгэлийг ойлгож хайрладаг, хүний хөдөлмөрийг хүндэлдэг хүн болгож хүмүүжүүлэхийг хичээдэг" хэмээв.

14:00-15:00

“Хүүхдээ яаж хүмүүжүүлэх, тэдэнтэйгээ хэрхэн харилцахаа хэнтэй ч зөвлөхгүйгээр төгс мэддэг эцэг эх ховор байх. Бас амьдралын хором мөч бүрт юу тохиолдохыг урьдчилж харахгүй ч ээж, аавууд бид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах хамгийн эхний хүмүүс учраас бид шинэ мэдлэг, мэдээлэл, сэтгэлзүйчийн зөвлөгөөнд хамрагдахыг хүсдэг” гэж Ш.Анхмаа хэлсэн нь даргын гэхээсээ ээж хүний үг байлаа. Баянгол дүүргийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд ч түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, сургалтад дуртайяа хамрагдлаа.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийг хүчирхийллийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах, хамгаалах болон хүүхдийн хөгжил рүү чиглэсэн “Би хариуцлагатай аав ээж” аяны сургалт ийнхүү эхэлсэн.

16:00-19:00

Иргэдтэй уулзах хуваариа долоо хоног бүрийн лхагва гарагийн 15:30 цагт төлөвлөжээ. Энэ өдрийн тухайд 30 минутаар хоцорч эхэлсэн уулзалт ажлын цагт баригдсангүй хойш сунав. Янз бүрийн асуудлаар уулзах гэсэн иргэд, албаныхан түүний тийм ч томгүй өрөөг давчуу болтол цуглах юм. Сурвалжлах баг үүгээр ажлаа дуусгалаа. 

холбоотой мэдээ
1
2020.05.27
ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД | Сансар, од эрхэсийн ордны онцлох 9 үзмэр
2
2020.05.26
ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД | Сансар, од эрхэсийн ордны виртуал аялал
3
2020.05.19
ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД | Улаанбаатар хотын музейн виртуал аялал
санал болгох
1
21 цагийн өмнө
Камер, тандалт, коронавирусээс сэргийлдэг "шүүлтүүртэй" баг
2
22 цагийн өмнө
Халдвараас сэргийлэх, шуурхай мэдээлэл өгөх цахим системийг нэвтрүүлэв
3
23 цагийн өмнө
"Ghibli"-гийн CGI ашигласан "Earwig and the Witch" анимейшны трейлер гарлаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.14 202.21.108.55

Гал гарж бхад селфи хийдэг авгай мөн үү, эсвэл өөр авгай юм уу.

1 Хариулах


Зочин 2019.12.16 202.21.108.52

yuuun avgai be. Saihan huuhen bn shdee.

0 Хариулах


Зочин 2019.12.16 202.21.108.52

Chi odoo 2 oor hun yalgahgui yugaa ch oilohgui, teriigeech medehgui bj bas. manai Mongolchuud neeree urdah ajilaa oligtoi hiij amidralaa zohitsuulj chadahgui bj hun muulah bolhooroo hamgiin turuund shal shal hiihiimaa.

0 Хариулах


Зочин 2019.12.16 202.131.225.34

Тэр чинь арай өөр хүүхэн байсан байх шүү

0 Хариулах