Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нохойн хуцах чимээг хүний сэтгэл хөдлөл рүү хөрвүүлдэг хүзүүвч гарчээ


Өмнөд Солонгосын старт-ап компани ухаалаг хүзүүвчээр дамжуулан нохдын сэтгэл хөдлөлийг хүнийх рүү хөрвүүлэхээр зорьж байна. Тодруулбал, Petpuls Lab компанийн хиймэл оюун ухаанд суурилсан хүзүүвч нь дуу таних технологийн тусламжтайгаар нохдын хуцах чимээг шинжилж, таван төрлийн сэтгэл хөдлөлийг илрүүлэх чадвартай аж. 

Хүзүүвчийг гар утасны аппликэйнштэй холбосноор нохой жаргалтай, тайван, түгшсэн, ууртай, гунигтай байгаа эсэхийг эзэд нь мэдэх боломжтой юм байна. Мөн нохдын хөдөлгөөнийг давхар хэмжиж болдог гэнэ. 

Petpuls Lab компани тус ухаалаг хүзүүвчийг бүтээхийн тулд гурван жилийн турш судалгаа хийсэн байна. Ойролцоогоор 50 өөр үүлдрийн 10 мянган орчим нохойн хуцах чимээг цуглуулсан бөгөөд чимээ бүрийн илэрхийлж буй сэтгэл хөдлөлийг ялгаж чаддаг алгоритм боловсруулахад үүнийг ашиглажээ. 

Сөүлийн Үндэсний их сургуулийн хүзүүвчийг туршиж үзэхэд Petpuls Lab компанийн боловсруулсан алгоритм нохойн сэтгэл хөдлөлийн 90 хувь зөв тодорхойлж байгаа нь тогтоогдсон аж. 

Хүзүүвч 99 долларын үнэтэй ба 2020 оны аравдугаар сараас эхлэн Petpuls Lab компанийн вэб сайтаар худалдаалагдаж эхлээд байна

Холбоотой мэдээлэл: Муурны дуу авиаг үг болгож хөрвүүлдэг апп гарчээ

Эх сурвалж: People

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
5 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.