Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Охидод зориулсан зун, намрын арьс арчилгааны үр дүнтэй 6 зөвлөгөө


Өсвөр насны охидод арьс арчилгаа маш чухал байдаг. Батга, ямар нэгэн зүйлээс харшилж, цочромтгой болж, хацран дээр улайлт үүсэх, сэвх тодрох зэрэг асуудлууд тулгардаг. Тийм ч учраас дэс дараалалтайгаар арьсаа арчлах нь арьсны аливаа асуудлаас сэргийлэхэд тусална. Мөн хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд таны арьсны онцлогт тохирдог байх шаардлагатай юм. Ингээд арьсаа хэрхэн арчлах аргатай танилцацгаая.  

Өглөөний арьс арчилгаа

Эхний алхам -> Ус уух


Өглөө эрт ус уух нь биеийн болон нүүрний арьсыг чийгшүүлэх, биеийг хоргүйжүүлэх, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн идэвхжүүлэх зэрэг ашиг тустай. Тиймээс өглөө боссон үедээ ус уувал сайн. Чийглэг, эрүүл арьстай байхад ус сайн нөлөө үзүүлдэг шүү.

Дараагийн алхам -> Цэвэрлэгээ


Арьсаа  өглөө босоод, орой унтахын өмнө тогтмол цэвэрлэж байх нь чухал. Өглөөний арьс цэвэрлэгээ нь шөнийн турш ялгарсан илүүдэл тослог болон арьсны эвэрлэг бүрхүүлийн үхэжсэн хэсгүүд, бактеруудийг арилган нүүр будалт хийхэд бэлтгэдэг.

Нарны тос түрхэх


Нарны тос нь нарны хэт ягаан туяаг бууруулж, хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаалдаг. Нарны туяа арьсны уян хатан чанарыг алдагдуулж, өнгөн давхаргыг хордуулж, сэвх, толбо үүсгэдэг байна. Нарнаас хамгаалах хамгийн зөв арга нь өөрийн арьсанд тохирсон зориулалтын нарны тосыг түрхэх юм.

Оройн арьс арчилгаа

Хамгийн эхний алхам -> Нүүрээ цэвэрлэх


Учир нь өдрийн турш нар салхины нөлөө, их хэмжээний тоос шороо, агаарын бохирдол дунд байсан арьс шөнө амрах хэрэгтэй болдог. Зуун наст болон зөгийн балыг ашиглан нүүр цэвэрлэгч хийж нүүрэндээ иллэг хийн цэвэрлээрэй.

Жишээ нь цэвэр зөгийн балыг нүүрэндээ түрхэж, хэдэн минут байлгаад бүлээн усаар угаагаарай. Ингэснээр бохирдсон арьсыг цэвэрлэн, нүүрийг илүү цагаан, өнгөлөг болгодог. Үүнийг өдөрт нэг удаа давтахад болно.

Мөн зөгийн бал, нимбэгний шүүс, бага зэрэг хуурай сүү, бүйлсний тосыг хольж нүүрэндээ түрхээд, 10-15 минут байлгах өөр төрлийн маск ч бий. Дараа нь хүйтэн усаар угааж арилгахад л хангалттай. Үүнийг өнжөөд нэг удаа хийж болдог. Арьсыг тайвшруулж, цайруулж, өнгө оруулах үйлчилгээтэй. Та өөр олон төрлийн маскны мэдээллийг ЭНД дарж уншаарай.

Дараагийн алхам -> Тоник


Нүүрээ цэвэрлэсний дараа цэвэрлэгч хөвөнд тонерыг бага зэрэг шингээн авч зөөлнөөр дарж, арчиж өгснөөр арьсны илүүдэл тослог, бохирдлыг цэвэрлэж, нүхжилтийг агшаадаг байна. Мөн арьсны PH баланс буюу хүчил, шүлтийг тэнцвэржүүлнэ. Мөн арьс тослогтож бохирдсон үед усаар угаахын оронд тонероор арчвал арьсыг сэргээх үйлчилгээтэй байна.

Сүүлийн алхам -> Арьсаа чийгшүүлэх

Унтахаасаа өмнө арьсаа чийгшүүлэх нь мөн чухал бөгөөд шөнийн турш чийглэг, зөөлхөн байлгахад тусалдаг байна. Өсвөр насны охидын арьсанд зориулсан зөөлөн орц найрлагатай, химийн найрлага багатай, өөрийн арьсандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг хамгаалж чийгшилтэй байлгах юм.

Эцэст нь арьс арчилгааны талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх нь чухал. Мэргэжлийн арьс судлалын эмчээс зөвлөгөө авалгүй өөрийн арьсанд тохироогүй бүтээгдэхүүн хэрэглэх нь маш буруу, сөрөг нөлөөтэй. Мэргэжлийн эмчид хандсанаар өөрийн арьсны төрөл болон ямар гоо сайхны бүтээгдэхүүн арьсанд нь харшлахгүй тохирох, ямар нөхцөлд байгааг, мөн гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн арчлах нь зүйтэйг танд хэлж өгнө.

Нийтлэлийг бэлтгэсэн: Ц.Уянга

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
21 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BONDOOLIA 2020.08.04 172.69.252.137

Mash ih bayarlalaa heregtei medeelel baina <3

0 Хариулах


sar 2020.08.04 162.158.165.253

wow

0 Хариулах