Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Qantas компанийн 7 цагийн нислэгийн тийз 10 минутын дотор зарагджээ


Цар тахлаас өмнө онгоцоор нисэх нь ердөө нэг цэгээс нөгөө рүү аль болох хурдан хүрэх арга байв. Харин дэлхий нийтээрээ хөл хорио тогтоосон энэ үед аялагчид холыг зорьж аялахаас гадна хуучных шигээ онгоцонд суухыг "мөрөөдөж" байна. Аялагчдын энэ хүсэл шинэ төрлийн бизнес цэцэглэх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. 

Тодруулбал, Австралийн агаарын тээврийн Qantas компани 7 цагийн агаарын аяллын үйлчилгээг нэвтрүүлжээ. Онгоц Сидней хотын нисэх онгоцны буудлаас аравдугаар сарын 10-нд хөөрөх бөгөөд Квинсланд, Шинэ Өмнөд Вэльсийн дээгүүр нисэж, Австралийн хамгийн алслагдмал, үзэмжит бүс нутгийг аялагчдад харуулаад эргэж Сиднейд газардах гэнэ. Түүнчлэн аяллын үеэр олны танил уран бүтээлч энтермайнмент үзүүлбэр үзүүлнэ гэж Qantas компанийн вэб сайтад бичжээ. 

Аяллын тасалбар 566-2734 долларын үнэ бүхий гурван өөр суудалтай бөгөөд нэг онгоцонд 134 зорчигч суух боломжтой аж. Сонирхолтой нь, агаарын аяллын мэдээлэл тавигдсанаас хойш ердөө 10 минутын дотор бүх тийз зарагдаж дуусчээ. "Энэ нь Qantas компанийн түүхэнд хамгийн богино хугацаанд зарагдаж дууссан нислэг байх" гэж тус компанийн гүйцэтгэх захирал Алан Жойс мэдэгдэлдээ дурдсан байна. 

Дэлхийн бусад агаарын тээврийн компаниуд ч үүнтэй ижил үйлчилгээг нэвтрүүлж байгаа аж. Тухайлбал, Японы All Nippon Airways компани өнгөрсөн наймдугаар сард Хавайн үзэсгэлэнг тольдох 1 цаг 30 минутын нислэгийг үйлджээ. Мөн Тайванийн агаарын тээврийн компани Өмнөд Солонгос улсын Чежү арлыг агаараас үзэх нислэгийг есдүгээр сарын 19-нд зохион байгуулсан байна. 

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээлэл: Хуучнаа дурсахыг хүссэн аялагчдад зориулж 'онгоцны кафе' нээгджээ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
3
Өчигдөр
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.