Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Салалтын дараа сэтгэлийн шархаа эдгээхэд чинь туслах 40 зүйл


Хөтлөлцөн алхах жаргалтай хосууд, Валентин, эксээ бодоод гуниглаж суугаа юм биш биз? Мэргэжилтнүүд салалтын дараа чамайг илүү эрүүл, аз жаргалтай болоход чинь туслах зүйлсийг нэрлэжээ. 


1. Өөрийгөө бусдын адил хүн гэдгийг хүлээн зөвшөөр. Сэтгэлийн шарх хүний биед физиологийн болон нейрохимийн томоохон өөрчлөлтүүдийг үүсгэдэг бөгөөд эдгээр нь хэвийн зүйл юм. Тиймээс салалтын дараа өөрийгөө өөрчлөгдөж байгааг хараад санаа зовох шаардлагагүй. 

2. Эксээ unfollow хийсэн үү? Зарим хүн салсны дараа ч гэсэн хуучин найз залуу, бүсгүйгээ юу хийж, ямархуу байгааг нь шалгахыг хүсдэг. Иймэрхүү үйлдэл таныг улам шархлуулж, харамсахад хүргэж мэдэх тул түүний фэйсбүүк, инстаграм руу нууцаар шагайхаа зогсоогоорой.   

3. Шөнийн цагаар чамайг тайвшруулах зүйлийг ол. Салалт олон зүйлийг "хулгайлдаг", тэр бүү хэл шөнийн нойрыг чинь ч үгүй хийж мэднэ. Тиймээс оройн цагаар чамайг тайвшруулж, бат бөх нойрсоход чинь туслах зүйлийг туршаарай. 

4. Сэтгэлзүйчид ханд. Мэдээж салсан хүн бүр сэтгэлзүйд очих шаардлагагүй. Гэвч чамд тэсэхэд бэрх хүнд санагдаж байвал мэргэжлийн хүнд хандсан нь хамгийн зөв юм. 

5. Унш. Одоогийн нөхцөл байдлаас чамайг холдуулж чадах хамгийн эрүүл аргуудын нэг бол ном унших юм. Өөртөө хамгийн сонирхолтой санагддаг номоо сонгоорой. 

6. Өөртөө цаг гарга. Долоо хоногийн аль нэг өдрийг сонгож, тухайн өдрийг зөвхөн өөртөө зориулаарай. Үсчин орж, нүүрэндээ маск тавьж, цэвэр агаарт гарах зэргээр өөрийгөө арчил, хайрла!   

7. Амьтан тэжээ. Хэдийгээр хүн шиг илэн далангүй ярилцаж, сэтгэлээ уудлах боломжгүй ч амьтад хамгийн сайн хань, сэтгэлзүйгээр дэмжигчид байдаг. Гэхдээ зөвхөн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж амьтан тэжээх бус, урт удаан хамт байх хамтрагч, гэр бүлийн гишүүнтэй болж байгаагаа ухамсарласан хойноо л амьтан тэжээх шийдвэр гаргаарай. 

8. Гэрээсээ гар. Зарим хүн салалтын дараа хэдэн долоо хоногоор гэртээ бүгэх нь бий. Ингэж өөрийгөө тусгаарлахын оронд цэвэр агаарт гарч, хүнсээ цуглуулж, алхах нь сэтгэлийн шархаа эдгээхэд илүү тустай. 

9. Дасгал хий. Дасгал хийхэд "эндорфин" буюу аз жаргалын гормон ялгарч байдаг. Тиймээс хөдөл!

10. Эксийнхээ гаргасан алдааг жагсааж бич. Заримдаа бид салалтынхаа шалтгааныг өөрөөсөө эрж хэдэн сараар толгойгоо гашилгадаг. Яг үнэндээ чиний буруу биш, зүгээр л тэр чамд тохирох хүн биш байсан бол яах вэ? Эксийнхээ гаргасан алдаа, чамд таалагддаггүй зан чанар, зуршлыг нь жагсааж бичээд үзээрэй.   

11. Алх. Оюун бодлоо цэгцэлж, өнгөрснийг эрүүл ухаанаар тунгаан бодоход хамгийн тустай арга бол алхах юм. 

12. Амьсгалаа ажигла. Яг үнэндээ бид ихэнх цагаа өөртөө биш бусдад анхаарал хандуулж, тэднийг юу бодож байгаа бол гэж бодож өнгөрөөдөг. Тэгвэл яг одоо амьсгалаа ажиглаж, уртаар амьсгаа ав. Жишээ нь, зургаа тоолоход амьсгалаа авч, зургаа тоолоход амьсгалаа алгуур гарга. 

13. Таларх. Одоо байгаа амьдралдаа талархах олон шалтгаан байгааг чи ойлгох болно. 

14. Хангалттай их шингэн уу. Хэрэв чи нүдээ хавдталаа уйлсан бол ус сайн уух хэрэгтэй шүү.   

15. Ой модонд алх. Хамгийн сайн эмч бол байгаль. Ялангуяа ой модонд алхах нь ямар ч эмчилгээнээс илүү үр дүнтэй гэнэ. Эрдэмтдийн судалж тогтоосноор мод өөрийгөө нян, бактериас хамгаалах зорилгоор фитонцид хэмээх тосыг ялгаруулдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд ч давхар эерэг нөлөө үзүүлдэг аж. Хэрэв чи энэ талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дараарай. 

16. Трэнд болж байгаа кино, сериалуудыг үз. Яагаад болохгүй гэж?   

17. Уйл. Сэтгэлээ онгойлгоход чинь туслах болно. Хэрэв хүний хажууд уйлахаас санаа зовоод байвал хүнгүй газар очоод хүссэнээрээ уйлж байгаад л хүрээд ир.   

18. Инээ. Аз жаргалын гормоныг ялгаруулж, дархлаагаа дэмжих шилдэг арга бол инээх юм. 

19. Эксдээ зориулж захидал бич. Сэтгэл дотроо хадгалж байсан, түүнд хэлэхийг хүссэн бүх зүйлээ захидал болгож бичээд дараа нь шатаачих! 

20. Чимээгүй байх. Өөрийгөө сатааруулж, өөр зүйлд анхаарал хандуулах гэж хичээхийн оронд зүгээр л орж ирж буй бодол, мэдрэмжийг хүлээн авч, чимээгүй эргэцүүлээд үз. 

21. Бясалгал хийх. Бясалгалын ач тусыг тоочвол дуусашгүй урт жагсаалт гарна. Тиймээс юутай ч туршаад үз. 

22. Бусдын өмнөөс баярла. Амьдралын минь хамгийн бараан, таагүй өдрүүд тохиолдож байхад юун бусдын төлөө баярлах вэ гэж бодож байж магадгүй. Ер нь өөрийгөө бусадтай харьцуулж зовоосноос тэдний амжилт, аз жаргалтай байдалд яагаад талархаж болохгүй гэж? 

23. Бодлоо хяна. Толгойд таагүй бодлууд орж ирэхэд үргэлжлүүлэн бодсоор байх нь алдаа юм. Үүнийг таслан зогсоох боломж байсаар байтал яагаад өөрийгөө сайн дураараа тамлах ёстой юм бэ? Хэрэв чамд сөрөг, муу зүйл бодогдож байвал тэр даруй өөр зүйлд анхаарал хандуулахыг хичээгээрэй.   

24. Гэрийнхээ тавилгын байршлыг өөрчил. 

25. Хуучин зүйлсээсээ сал. Юун түрүүнд эксийнхээ эд зүйлсийг хаях нь зүйтэй байж мэднэ. Мөн хуучин хувцас, ном дэвтэр, хэрэглэдэггүй эд зүйлсээ өөрөөсөө явуул. 

26. Шинэ хоббитой бол. Зүгээр ч нэг шинэ хобби биш, хийх үед эргэн тойрны бүх зүйлийг мартаж, бүрэн төвлөрөхөд чинь тусалдаг тийм л хоббиг олоорой. 

27. Хөгжим сонс. Сэтгэлээ сэргээх гэж доргио, хөгжилтэй хөгжим сонсох гэсний хэрэггүй. Гагцхүү сэтгэл санааны байдалд чинь тохирох хөгжмийг сонс. Ямар нэгэн сэтгэл санааны өөрчлөлтөд ороогүй, жирийн хүмүүст гунигтай хөгжим ихэвчлэн уйтгар гуниг, ганцаардал гэх мэт сөрөг мэдрэмжийг төрүүлдэг бол сэтгэлээр унасан хүмүүст эсрэгээрээ нөлөөлж болох талтай гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс чамд гунигтай хөгжим ч тус болж мэднэ.   

28. Аял, гэхдээ судалж үзсэний дараа. Амьдралд гэнэтийн өөрчлөлт (салалт, дотны хүнээ алдах гэх мэт) гарсны дараа хүмүүс ихэвчлэн аялахыг хүсдэг. Аялах нь олон талын ач холбогдолтой ч очих газраа сайн төлөвлөж, судалсны дараа шийдвэрээ гаргаарай. Хэрэв ганцаараа аялахаар зорьж байгаа бол Монгол залуусын туршлага: Ганцаараа хийсэн аяллаас тэд юу олж авсан бэ? нийтлэлийг уншаарай. 

29. Ажилдаа анхаарлаа төвлөрүүл. Карьертаа анхаарлаа хандуулж, өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой үе гэдгийг бүү мартаарай. 

30. Шинэ хоолны жор туршиж үз. Чи хоол хийж чаддаг, дуртай эсэх нь ер чухал биш. Зүгээр л туршаад үз. 

31. Өөрийгөө сорь. Салалтын дараа зарим хүн өөртөө итгэх итгэлээ алдаж, дахин алдаа гаргахаас айж эхэлдэг. Энэ хүлээснээс өөрийгөө ангижруулахыг хүсэж байвал өөрийгөө ямар нэгэн хэмжээгээр сорьж үз. 

32. Ганц хүний болзоонд яв. Хүчирхэг эмэгтэйчүүд хэрхэн ганц бие байхдаа аз жаргалтай байж болохыг үлгэрлэж байна. Жишээ нь, жүжигчин Эмма Уотсон өнгөрсөн намар Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Яг одоо би ганц бие байгаадаа маш аз жаргалтай байна. Би өмнө нь хүмүүс ингэж ярихад үүнийг утгагүй зүйл гэж боддог байсан ч удаан хугацаа өнгөрсний дараа өөрөө үүнийг ойлгож, ганцаараа сэтгэл хангалуун амьдарч байгаагаа ухаарсан. Үүнийг би өөр өөртэйгөө хамтран амьдрах нь гэж нэрлэж байгаа" гэжээ. Чи салсан болохоос болзоонд явах эрхээ хасуулаагүй шүү дээ. Тиймээс дуртай зүйлээ хийж л байгаарай.   


33. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх. Найз залуу, найз бүсгүй гэсээр хэтэрхий их цагийг хайр сэтгэлдээ зориулсан юм биш биз? Тэгвэл яг одоо гэр бүлдээ цаг зарцуулах болж. 

34. Бусдад сайнаар ханд. Нэн ялангуяа эксийнхээ найзуудад! Та хоёрыг салсанд тэд буруугүй шүү дээ.   

35. Салалтын талаар бусадтай хуваалц. Өөрийнхөө салалтын тухай, дотроо юу мэдэрч байгаагаа бусадтай илэн далангүй хуваалцаарай. Эсвэл бусдын салалтын түүхийг яриулсан ч болно. 

36. Дотны хүмүүстэйгээ байхдаа 100 хувь өөрийгөө зориул. Яг одоо чамд л ганцхан хэцүү байгаа юм шиг санагдаж байж мэднэ. Гэхдээ хүн бүрд өөрийн гэсэн асуудал, бэрхшээл байдаг шүү дээ. Тиймээс дотны хүмүүстэйгээ байхдаа 100 хувь өөрийгөө зориулж, тэднийг ойлгохыг хичээ. 

37. Өөрийнхөө таньдаг хамгийн сонирхолтой хүнтэй уулз. Тэдэнтэй ажлын хэргийн хувьд хамтрах, нетворкинг хийх, эсвэл зүгээр л цагийг зугаатай өнгөрүүлж болно шүү дээ. 

38. Хэн нэгнийг чангаас чанга тэвэр. 

39. Өөрөөсөө олон насны зөрүүтэй хүмүүстэй уулз, нөхөрлө. Тэднээс ямар нэгэн суралцах зүйл байж л таарна. 

40. Жинхэнэ болзоонд яв. Дараагийн алхмаа хийхэд бэлэн болсон, амьдралдаа шинэ хүн оруулах цаг ирсэн гэж бодож байвал болзоонд явж яагаад болохгүй гэж? 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
18
0
5
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.