Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Санал өгөх өдөр танд хэрэгтэй 5 мэдээлэл


Монгол Улсын их хурлын 2020 оны ээлжит сонгууль хоёр өдрийн дараа болох гэж байна. Ирэх 4 жил таныг төлөөлөн, таны дуу хоолой болж, төрийн эрх барих тэр л хүмүүсийг сонгох хариуцлагатай өдөр айсуй. Энэ өдөр гэрээсээ гараад баруун хойд зүгт мөрөө гаргаж, ямар нэг тарни уншаад урд зүгээс ирэх шаардлагагүй. Зүгээр л дараах мэдээллийн дагуу санал өгөх байрандаа очиж, сонгосон хүмүүсийнхээ нэрсийг дугуйлаад гарч ирэхэд хангалттай. Ингээд санал өгөх өдрийн тухай танд хэрэгтэй 5 мэдээллийг хүргэе. 

НЭГ

Санал хураалт зургаадугаар сарын 24-ний Лхагва гарагийн өглөө 07.00 цагт эхэлж, 22.00 цагт хаана. Цагийг нь тулгаж очих юм бол дугаарлаж зогссоор саналаа өгч чадалгүй хоцрох магадлалтай тул аль болох эрт очих нь зүгээр. Өдрийн аль цагт ачаалал их болон бага байдаг тухай статистик мэдээллийг эндээс үзээрэй. 

ХОЁР

Саналаа өгөх сайн сайхан, хариуцлагатай иргэн та энэ холбоосоор орж, өөрийгөө сонгогчдын нэрсийн жагсаалтанд багтсан болон мэдээлэл тань үнэн зөв эсэхийг нягтлаад, хаана очиж саналаа өгөхөө ахин нэг тодруулаад харчихаарай. 

ГУРАВ

Саналын хуудсаа хэрхэн бөглөх, танай тойрог хэдэн мандаттай зэрэг санал өгөхтэй холбоотой бүх мэдээллийг 1800-2800 утаснаас лавлан асууж болно. Энгийн утасны тарифаар ярих юм билээ шүү. Бас эндээс саналын хуудас хэрхэн бөглөх тухай видео зааварчилгаа үзэж болно. 

ДӨРӨВ

Санал өгөх өдрөө иргэний үнэмлэхтэйгээ очихоо мартаагүй биз дээ? Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, олохгүй байгаа, лагер дээрээ орхисон, шинийг захиалаад очиж авч амжаагүй гэхчлэн шалтгаантай бол шууд ТҮЦ машинаас иргэний үнэмлэхний лавлагаагаа аваад очоорой. Өнөөдөр маргаашдаа аваад бэлдчихвэл сайн.

ТАВ

Санал хураах танхимд орсны дараа танд ямар нэг тусламж хэрэгтэй бол харилцах ажилтнаас асуух эсвэл харилцах самбар ашиглан харилцаж болох юм байна. Тухайн харилцах самбарт танд хэрэгтэй мэдээллүүдийг багтаасан зурагт зааварчилгаа байх аж. 




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.