Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

КОВИД-19 өвчнөөр өвчилсөн сүүлийн хүн эдгэрч, Шинэ Зеланд халдваргүй улс боллоо


Шинэ Зеланд улс цар тахлын эсрэг оновчтой арга хэмжээг эртнээс хэрэгжүүлсний үр дүнд коронавирусийн халдваргүй улсуудын нэг боллоо. Оклендад КОВИД-19 өвчнөөр өвчилсөн сүүлийн хүн эмнэлгээс гарч, улсын хэмжээнд сүүлийн таван өдөр халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд  мэдэгдсэн байна. 

Халдвар буурсантай зэрэгцэн Шинэ Зеландын эрх баригчид тавдугаар сарын эхээр хязгаарлалтыг сулруулж, үйлчилгээний газруудыг нээхийг зөвшөөрсөн билээ. Харин одоо хурим, оршуулах ёслол, сүмийн цуглаан гэх мэт 100 хүртэлх хүнтэй арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрч байгаа аж. 

Дашрамд дурдахад, Шинэ Зеландад коронавирусийн халдвар авсан анхны хүн хоёрдугаар сарын 26-нд бүртгэгдсэн бөгөөд засгийн газар гуравдугаар сарын 19-нд хилээ хааж, гуравдугаар сарын 26-нд улс даяар хөл хорио зарласан юм. Энэ хугацаанд 1504 хүн коронавирусийн халдвар авч, 21 хүн нас баржээ. Цар тахлын эсрэг тэмцэл, хэрэгжүүлж буй бодлогоороо Шинэ Зеланд улс дэлхий нийтэд жишиг болж байна.  

Эх сурвалж: Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
16 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.