Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Залуусын оролцоо ус, агаар мэт хэрэгтэй байгааг батлах ДӨРВӨН тоо


Залуучуудын дунд "Сонгууль надаар дутахгүй", "Би саналаа өгсөн ч, өгөөгүй ч ялгаагүй" гэх хандлага түгээмэл байдаг. Энэ нь сонгуульд саналаа өгөхгүй байх шалтгаануудын нэг болдог. Тэгвэл Ub.life сайт “Надад нэг санал байна” медиа аяны хүрээнд 18-25 насны залуу сонгогчидтой холбоотой дөрвөн чухал тоон баримтыг хүргэж байна. 


Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн эрх бүхий иргэн үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлахгүйгээр СОНГОХ, СОНГОГДОХ эрхээ тэгш эдлэх учиртай. Гэвч өнгөрсөн сонгуулиар 18-25 насныхны ХОЁР ХҮН ТУТМЫН НЭГ НЬ Л энэ эрхээ эдэлжээ. 

2016 оны байдлаар 18-25 насныхан Монгол Улсын нийт хүн амын 23.6 хувийг эзэлж байжээ. Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын 23 нь энэ насныхан гэсэн үг. 


Тэгвэл 2016 оны сонгуульд саналаа өгөх эрхтэй нийт хүмүүсийн 21.2 хувийг 18-25 насныхан эзэлж байв. Энэ насныхан сонгогчдын дунд эзлэх хувиараа 30-45 насныхны дараа орох том бүлэг. 

2016 оны УИХ-ын сонгуулийн ирцийг хамгийн залуу болон хамгийн ахмад насны бүлгээр харьцуулж харвал 18-25 насныхны ирц 50.8 хувь, 60-аас дээш настай ахмадуудын ирц 97 хувь байжээ. Ингэснээр 18-25 насны залуучууд болон өндөр настнуудын сонгуулийн ирцэд үзүүлэх нөлөө ойролцоо болсон байна. Гэтэл 60-аас дээш насныхан нийт сонгогчдын ердөө 8.4 хувийг эзэлж байсан юм. 

Иргэдийн төлөөллийг сонгохдоо нийгмийн бүлгүүдийн төлөөллөөс тэгш хамруулах зарчмыг баримталдаг. Харин 2016 оны сонгуулийн үр дүнд эмэгтэй 13 , 30-аас доош насны хоёр хүн УИХ-д гишүүнээр сонгогджээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан тохиолдол байхгүй. 

Эцэст нь, 18-25 насны залуучуудын хүн ам болон сонгогчдын дунд эзлэх хувь өндөр бөгөөд СОНГУУЛИЙН ҮР ДҮНД НӨЛӨӨЛӨХ боломжтой томоохон нийгмийн бүлэг болохыг түвэггүй харж болно. Гэвч өнгөрсөн сонгуулиар залуучуудын оролцоо бага байснаас санал хураалтад нөлөөлөх боломжийнхоо тал хувийг л эдэлсэн байна. 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.