Өв соёлоо шинэчлэн хадгалах зорилготой зохион байгуулагдсан Дээлтэй Уулзалт нь салбар бүрийн шинэ соргог бүхнийг сэтгэж байдаг хүмүүсийг цуглуулан, золгуулж шинийн хоёрондоо шинэлэг байдлаар Цагаан сараа тэмдэглэх боломжийг олгосон юм. Michel & Amazonka болон Ulaanbaatar Passport-ын зохион байгуулсан уг арга хэмжээний албан ёсны ивээн тэтгэгчээр АПУ компанийн Eden брэнд ажилласан. Үйл ажиллагаа жил бүр зохиогдох бөгөөд дараа жил түүнд явах 7 шалтгааныг бид толилуулж байна.
1. Шагайн блэкжек тоглох
Дээлтэй Уулзалтад очоод хивсэн дээр суун шагай няслан хүүхэд байх үеийнхээ дурсамжуудаа сэргээж болно. Харин шагайгаар илүү шинэлэг байдлаар наадъя гэвэл зөвхөн Дээлтэй Уулзалтад зориулж казинод тоглодог блэкжекээс сэдэвлэж шинээр бүтээсэн шагайн блэкжекийг найз нөхөдтэйгөө тоглож болох юм.
2. Гайхалтай уран бүтээлчдээр дүүрэн Silent Party
Дөнгөж арга хэмжээндээ ирэх үед биднийг Bluescoopers хамтлаг өөрсдийн жазз хөгжмөөрөө угтан авч тэр оройны гоёмсог өнгө аясыг тодорхойлж байлаа. Харин тун удалгүй орчин үеийн хэмнэлийг уламжлалт хөгжмийн аялгуу болон хөөмийтэй хослуулсан уран бүтээлүүдээ Атай Боргужин хүргэж Дээлтэй Уулзалтын утга учрыг онцолж өгсөн бол эцэст нь The Colors хамтлаг сонсогчдодоо хүргэж байгаагүй дуунуудаараа Дээлтэй Уулзалтыг мартмааргүй сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэдний араас харин Бодьхүү, Demi Moors болон Leather Nation гээд 3 DJ өөрсдийн 3 өөр хэмнэлийг нэгэн зэрэг хүргэсэн бөгөөд чихэвчийнхээ сувгийг солиод л гурван өөр ертөнцөөр аялсан.
3. Airag and Canvas
Дээлтэй Уулзалтын өөр нэгэн онцлох зүйл бол зотон болон ханан дээр бэлдсэн зураглалын дагуу зураг зурах байсан юм. Шинийн хоёронд жазз хөгжмийн аялгуун дээр бийрээр өөрийн уран сэтгэмжээ гаргах нь шинэлэг мэдрэмжийг өгч байсан юм.
4. Сайн үйлсэд хандив босгох
Олуулаа хамт зурсан зургаа харин бид зочдын дунд дуудлага худалдаагаар оруулан 1.6 сая төгрөгийг босгон Ид шидийн оронд хандивлахаар болж Дээлтэй Уулзалтаараа бид бэлэг бэлэглэх ёсонг ч гэсэн шинэчлэн хадгалсан юм.
5. Шинэ содон зүйлсийг бодож сэтгэж явдаг зочид
Бие биетэйгээ хөөрөг зөрүүлж буу халан, дараа жилд хийх шинэлэг бас онцгой зүйлсээ ярилцан эсвэл зүгээр л хөгжилдөх шинэ хүмүүстэй танилцах гайхалтай боломж байлаа. Тийм ч учраас ирсэн зочид арга хэмжээнээс сэтгэл хангалуун гэртээ харьсан биз.
6. Цагаан сарын шинэ идээ ундаа
Шинийн нэгэндээ бууз идэж сүүтэй цайгаар гэдсээ дүүргэсэн бол шинийн хоёрондоо аарцтай эсвэл аньстай коктейл уун хоолоо шингээнгээ хөгжмийн хэмнэлд бүжиглэж хөгжилдөх гайхалтай боломж байлаа.
7. Дээл, дээл бас дахин дээл
Дээлтэй Уулзалтад ирсэн зочид өөрсдийгөө дээлээр гоёсон байсан бөгөөд хээтэй, уламжлалт, хатгамалтай, шинэлэг гээд олон төрлийн дээлийн загварыг нэг газраас олж харах боломжтой байсан шүү.
ЭЦЭСТ НЬ: