Өмнөд Солонгост маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана. "Ренхап" агентлагийн мэдээлснээр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийт 13 мянган дэлгүүрт гялгар уут хэрэглэхийг хориглосон байна.
Худалдан авагчдад гялгар уутны оронд цаас, даавуун уут өгөх бөгөөд гялгар уутыг мах, загасны тасагт л хэрэглэж болох аж. Хууль зөрчсөн дэлгүүрт 3 сая воны торгууль оноох гэнэ. Удахгүй энэ шийдвэр хими цэвэрлэгээ, угаалгын газруудад үйлчилж эхлэнэ.