
Видео: Танд ямар күүл санал байна вэ??
Зургаадугаар сар ирлээ. Зуны эхний энэ л сард залуус бид хотынхоо гудмыг өөдрөг үзэл, гэрэл гэгээтэй итгэл үнэмшил, найрсаг дулаан мишээл, бас өөрсдийн үнэт санал, санаачлагаараа чимэн алхцгаадаг билээ. Та нарынхаа саналыг сонсохоор UB.LIFE микрофон, камераа бариад гарсан юм.
Хүрээлэн буй орчин эрүүл, цэвэр, ногоон, хүүхэд залууст ээлтэй байхыг хүсэж, энэ л сэдвээр саналаа хуваалцах залуус олон байлаа. Мөн хотын үүх түүх, өв соёл хэчнээн чухал болохыг сануулах залуус ч байна. Залуусын бэлгийн боловсрол, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх газрууд, нийтийн тээврийн асуудлууд гээд л өөр олон санал ундрав. Зарим нь бүүр LA, San явах хүсэлтэй байна. За тэгээд энэ олон саналуудаа чанга дуугаар хэлж, биелэлээ олоход нь нөлөөлж чадах бидний хамгийн том алхам бол СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХ явдал юм шүү дээ. Саналууд маань хурдан биелэх болтугай.