Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Улстөрчдийн уран зохиол: Доналд Трампаас Эммануэл Макрон хүртэл


Улстөрч гэхээрээ төв царайлж, хослол өмсөж, даян дэлхийг аврах тухай ярилцаж, хуралд оролцсон хүн байдаггүй нь мэдээж. Тэр хүмүүст хувийн амьдрал, сонирхол, чөлөөт цаг бий. Түүнээс хамгийн сонирхолтой нь тэд цаг зав муутай ажлынхаа хажуугаар юу уншдаг бол, ялангуяа уран зохиолын ямар ном эргүүлдэг бол гэдгийг сонжих байлаа. Ер нь тэд уншдаг уу, уншдаг бол юуг, хэнийг уншдаг вэ? 

Доналд Трамп: БАРУУН ХИЛ ДЭЭР БҮХ ЗҮЙЛС НАМ ГҮМ 

Поп соёлыг дахин шүтэгч, сонгодог урлагийг уйтгартай хэмээж хэл аманд өртсөн Цагаан ордны тэргүүний юу уншдаг нь Ерөнхийлөгч болсных нь дараахан мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. Түүнийг Цагаан ордонд ямар ном авч ирэхийг хүмүүс сонирхож байлаа. Орчин үеийн улс төрийн онол, улс төр судлалын номууд голчлон уншдаг Трамп уран зохиолын үнэнч уншигч биш. Түүний ярилцлага, жиргээг шүүрдэж үзвэл доорх гурван номыг хамгийн олон дурджээ. Энэ нь Эрих Мариа Ремаркийн “Баруун хил дээр бүх зүйлс нам гүм”, Донна Маригийн “Үл үзэгдэх тольнууд”, Айн Рэндийн “Эх сурвалж” роман. 

Ангела Меркел: ФАУСТ

Германы Канцлер Ангела Меркел энэ цаг үеийн хамгийн хүчирхэг эмэгтэй улстөрчдийг тэргүүнд бичигддэг. Герман бол иргэншлийн асар их өвтэй, утга уран зохиолын арвин сантай газар. Харин түүний хувьд Фёдор Достоевскийн “Карамазовын хөвгүүд”, Гётегийн “Фауст”-ыг унших дуртайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Владимир Путин: ОМАР ХАЙЯМЫН ШҮЛГҮҮД 

Тагнуулч мэргэжилтэй, тамирчны замналтай, ОХУ-ыг чанга гараар нэгтгэн зангидаж буй гэх дүрийг бүтээсэн Владимир Путин санаанд оромгүй номнууд нэрлэсэн байна. Тухайлбал, өөрийн орноос Тургенев, Толстой, Достоевскийг нэрлэсэн бол гаднаас Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг”, Эрнист Хэмингвэйн “Хонх хэнийг дуудан жингэнэв” романыг нэрлэжээ. Бүр болоогүй Омар Хайямын “Мэргэн ухааны дарс: Амьдрал, шүлэг, философи” номыг нэрлэсэн байх юм. 

Ши Жинпин: СТЭНДАЛИАС ХЮГО

Соёлын хувьсгалын жилүүдэд хүүхэд нас нь өнгөрсөн БНХАУ-ын дарга Ши Жинпинийг уран зохиолд автахад гэрийнх нь номын сан нөлөөлжээ. Тэр үеийн айл бүхэнд 19 дүгээр зууны сонгодог романууд, хувьсгалын тунхагууд, Хятадын сонгодог зохиолууд байлаа. Тэндээс Бальзак, Хюго, Стэндальтай танилцсанаа ярилцлагадаа дурджээ. 

Барак Обама: АЛТАН ДЭВТЭР

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн уран зохиолын мэдрэмж, сонголт тун өвөрмөц. Түүний жагсаалтад Дорис Лессингийн “Алтан дэвтэр”, Ралф Эллисоны “Үл үзэгдэгч хүн”, Херман Мелвиллийн “Моби Дик”, Тони Моррисоны “Соломоны дуу” бий. Бас удахгүй өөрийн намтар номоо гаргах сурагтай. 

Эммануэл Макрон: УЛААНЫХАН БА ХАРЫНХАН

Францын улстөрчид уран зохиолтой холбогдсон тохиол цөөнгүй. Макрон залуудаа эротик роман бичиж байсан гэх шуугиан дэгдээд амжсан. Франц хүн уншихгүй бол алдас болно гэх үг ч бий. Францын Ерөнхийлөгч Стэндалийн “Улааныхан ба харынхан” романыг унших дуртайгаа жиргээнд дурджээ. 

Нариндра Моди: ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ

Энэтхэгийн Ерөнхийлөгч Нариндра Модигийн уншсан номыг олохоос түүний тухай бичсэн номыг олбол амар. Гэхдээ түүнд ч бас шүтэж уншдаг уран зохиол бий. Жорж Орвеллын “1984”, “Амьтны ферм”, Габриел Гарсиа Маркезын “Зуун жилийн ганцаардал” романууд Модигийн уран зохиолын жагсаалтад багтжээ. 




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.