UBLife Logo
Спорт

Английн багийн аврагч Сакагийн хайрын бурхан Толами

Английн багийн аврагч Сакагийн хайрын бурхан Толами

Үзүүштэй сайхан тоглохгүй байгаа ч ямар ч гэсэн хагас шигшээд шалгараад байгаа Английн шигшээ багийн гол аврагч нь Букайо Сака болоод байна. Швейцартай хийсэн 1/4 финалын тоглолтын 80 дахь минутад тэр тооны харьцааг тэнцүүлж, дараа нь пенальтид гоол оруулсан билээ.

Түүнийг энэ том гавьяаг байгуулахад тус дэмжлэг болж байгаа хүн бол Толами Бенсон. Тэр цэнгэлдэх хүрээлэнд тоглолт бүрийг үзэж суугаа.

Толами, Букайо хоёр 2020 оноос хамт байгаа ч олон нийтэд харилцаагаа дэлгээд байдаггүй.

Тэпний сүлжээнд хамтдаа авхуулсан зураг байхгүй.

Нэг нэгнийхээ инста хуудсыг ч дагадаггүй.

2022 онд Дубайд хамт амарч байгаад тэд папарацци нарт баригдсан.

Тэр жил Толами Катарт болсон ДАШТ-д Сакагийн дугаартай өмсгөлтэй Английн багийг дэмжиж байлаа.

Толами 2000 оны 12 дугаар сарын 3-нд төрсөн.

Сакагаас нэг эгч. Сакатай нэгэн адил Нигери цустай. Пиар мэргэжлээр дээд сургууль төгссөн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.