UBLife Logo
Хөгжим

"Growl of Clown"-ийн дуучин руу лааз шидсэн "Die in Despair" хамтлаг уучлал гуйлаа

"Growl of Clown"-ийн дуучин руу лааз шидсэн "Die in Despair" хамтлаг уучлал гуйлаа

“Playtime” наадмын үеэр тайзан дээр дуулж байсан дуучныг үзэгчид рүү орж, зодоон хийсэн гэх утгатай бичлэг цахим орчинд маш ихээр цацагдаж, шуугиан тарьсан билээ. Монголын амьд хөгжмийн ертөнц дэх нэгэн өвөрмөц өнгө төрх бол яах аргагүй “Growl of Clown“ хамтлаг билээ. 7 сарын 4-7 хооронд зохион байгуулагдсан наадмын үеэр тэднийг тоглолтоо хийж байх үед үзэгчдийн дундаас дуучин Б.Хүрэлбаатарын нүүр лүү лааз, ундааны сав шидсэн бөгөөд Б.Хүрэлбаатар гурван удаа өөр лүү нь лааз шидсэний дараа уураа барьж чадалгүй үзэгчдийн хэсэгт очин, нэгэн залууг цохин авч буй бичлэг нь олон нийтэд тарсан юм.

Харин өнөөдөр өөр нэгэн өнцгөөс авсан бичлэгийг олон нийтийн сүлжээнд нэгэн хүн тавьсан байгаа бөгөөд лааз яг толгойг нь чиглэн онож байгааг эндээс харж болох юм.

Энэхүү үйл явдлаас үүдэж сошиал ертөнцөд нэлээн шүүмжлэл дагуулсан постууд орж байсан ч өнөөдөр “Die in Despair“ хамтлагийн зүгээс “Growl of Clown“ хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатар, Playtime наадмын зохион байгуулагч нар, үзэгчдээс уучлал гуйж буйгаа илэрхийлсэн байна.

“Playtime“ наадам бол эрх чөлөө, эв нэгдэл, хайр, хөгжмийн томоохон үйл ажиллагаа бөгөөд дуу хөгжмөөр нэгдсэн залуус заримдаа бас муудалцаж, алдаа гаргах үе байлгүй яах вэ. Гол нь энэ бүхний дараа буруугаа ойлгож уучлал гуйх, мөн уучлах, эвлэрэх нь залуусын хамгийн том соёл бас үлгэрлэл байна гэдэгт итгэлтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.