UBLife Logo
Спорт

Парис-2024 олимпод ажиллах аав, охин хоёр

Парис-2024 олимпод ажиллах аав, охин хоёр

Зуны олимпын ХХХIII наадам Францын Парис хотноо эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Энэ удаа Монголын 33 тамирчин, мөн дасгалжуулагч, албаны хүмүүс, сэтгүүлчид Парисыг зорино.

Тэгвэл энэ дунд нэгэн аав, охин хоёр Олимпын наадамд хамт ажиллахаар болсныг энэ удаа танилцуулья.

Аав Доёддоржийн Нямбилэг нь Монголын спортын сэтгүүлчдийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд "Парис-2024" олимпод гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллах юм. Тэрбээр өмнө нь "Токио-2020", "Бээжин-2022" олимпийн наадам болон Азийн наадам, чөлөөт болон жүдо бөхийн ДАШТ гээд томоохон уралдаан тэмцээнд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байсан билээ.

Нямбилэгийн охин Номин нь санхүү, эдийн засгийн мэргэжилтэй бөгөөд "Парис-2024" олимпийн наадмын нээлтийн ажиллагаа болон орчин үеийн 5 төрөлтийн тэмцээнд сайн дурын ажилтнаар ажиллахаар тэнцжээ. Н.Номин буудлага спортоор хичээллэж, II зэрэг хүртэж байсан аж.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

"Энэ бол бяцхан ид шид гэмээр түүх. Хүмүүс "Жирона”-гийн ахиц дэвшлийг хар даа, “Болонья”-гийн амжилт гайхалтай биш гэж үү гэдэг. Тэгвэл “Брест”-ийн өсөлт, хөгжлийг хар л даа, тэдгээр багуудынхтай гарцаагүй адилхан шүү дээ. Үгүй ээ, үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бага зэргийн хөдөлмөр хэрэгтэй юм байна. Та бүхэн тэдний цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн баазийг ирж нүдээр харах хэрэгтэй. Үнэндээ “Брест”-ийн өнөөгийн нөхцөл байдал Нэгдүгээр дивизонд ч тоглолоо гэхэд стандартад нь нийцэхээргүй санагддаг юм”