Солонгосын дуучин PSY саяхан олон нийтийн сүлжээнд “Ха... Анх удаагаа хятад лапша, пибимпаб идэж үзлээ” гэсэн богино бичлэг оруулсан.

Гэвч фэнүүдийн анхаарлыг хятад хоол биш дуучны царай татсан байлаа. PSY маш их жин хаясан байсан тул эрүүл мэндэд нь санаа зовох хүн олон байлаа.

Ингээд PSY “Намайг хэт турлаа гэж шүүмжилсний дараа би жин нэмэхээр хатуу шийдэж, гахайн мах идэж эхэлсэн. Маш халуун кимчи, перцтэй гахайн махан шөл уухад шөл нь нулимс мэт санагдаж байлаа” гэж бичсэн байв.

Дуучин залуу “Summer Swag 2024” аялан тоглолтоо эхлүүлээд удаагүй байгаа юм.