UBLife Logo
Хөгжим

Оросоос төрсөн 3 К-Поп од

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Оросоос төрсөн 3 К-Поп од

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар тархсан нэгэн хэллэг бол халлю. Солонгос давлагаа дэлхийг эзэлж, ертөнцийн нөгөө хязгаарт ч солонгос драм, кино, хөгжим, хоол унд, гоо сайхны хэрэглэлд нь автжээ.

Гадаадын охид хөвгүүд К-Поп од болохоор Өмнөд Солонгост ирж, хүнд хүчир шалгалт, сорилтыг даван туулдаг болжээ. Одоо Солонгост Япон, Тайвань, Хятад, Таиландын уран бүтээлчид маш олон болсон тул ялгахад ч бэрх болоод байгаа юм. Ингээд манай хойд хөрш ОХУ-д төрсөн, БНСУ-д амжилт олсон гурван алдартныг танилцуулъя.

1. LANA

LANA буюу Юдина Светлана Дмитриевна 26 настай. Сахалин аралд төрсөн тэрээр 2019 онд Өмнөд Солонгост “TAKE THE WHEEL” дуугаар гараагаа эхэлсэн.

Хүнд хэцүү даалгавар биелүүлэх Produce Camp 2020, Bravo Youngsters! зэрэг шоунд оролцож, хөдөө арлын орос эмэгтэйн хатуужлаар даван туулсан байдаг. Одоо Wild Entertainment Group агентлагтай гэрээтэй. Оросын анхны К-Поп дуучин. Татар аав, орос ээжтэй. Дуучнаас гадна юүтүүбчин. Хувцас загварын Lan Lan дэлгүүртэй. Телевизийн нэвтрүүлэгт оролцдог.

2.  Nova (X:IN)

Nova хэмээх Мария Павловна Емельянова 20 настай. Москвад төрсөн. Нутагтаа дуу оруулагч жүжигчний ажил эрхэлж байгаад Өмнөд Солонгост ирж, шалгалтад орсон.

X:IN хамтлагийн рэп дуучин. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус хамтлаг Keeping the Fire’ дуугаар нээлтээ хийсэн. Nova-г К-поп ертөнцөд авьяас чадвараа бүрэн нээж чадна гэж шинжээчид үзэж байгаа.

3. Юри

Пак Юри Узбекистанд төрсөн ч Оросоос К-Поп ертөнцөд орсон. Одоо моделийн ажлаа түлхүү хийж байгаа ч ESVINE Entertainment агентлагийн JxR хамтлагийн гишүүн.

Produce X 101, Extreme Debut: Wild Idol нэвтрүүлгээр нэрд гарсан. 2019 онд БНСУ-ын иргэншил авчээ. 28 настай. ОХУ-ын усанд сэлэлтийн залуучуудын шигшээ багийн гишүүн байсан. Оросын армид алба хаасан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.