Хятадын мукбанг од Пан Шиаотин 7 сарын 14-ний өдөр шууд бичлэгийн үеэрээ камерын өмнө амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Түүний үхлийн шалтгаан хэтрүүлэн идсэнээс болсон нь тогтоогдсон бөгөөд задлан шинжилгээ хийхэд хэвлий хэсэг нь гажиж, шингээгүй хоолоор дүүрсэн байжээ.

Пан Шиаотиний хувьд 24 настай байсан ба өдөрт 10 цагийг зөвхөн хоол идэхэд зарцуулдаг төдийгүй нэг дор 10-аас дээш килограмм хоол иддэг байсан нь ийнхүү харамсалтай үйл явдалд хүргэлээ.