UBLife Logo
Newsfeed

Удахгүй Монголд тоглох “Ride” хамтлагийн тухай бидний мэдэх ёстой баримтууд

Удахгүй Монголд тоглох “Ride” хамтлагийн тухай бидний мэдэх ёстой баримтууд

Хөгжимд хайртай хэн бүхэнд дуулгах сайхан мэдээ байна. Учир нь “1737 Энтертайнмент” ХХК нь алдарт “Ride” хамтлагийн тоглолтыг Улаанбаатар хотноо толилуулах гэж байна. Ингээд хамтдаа бидний чихийг мялаах энэхүү гайхалтай хамтлагийн талаар мэдэцгээе.

1. “Ride” хамтлаг нь 1988 онд Оксфордод байгуулагдсан Английн рок хамтлаг юм.

2. Тус хамтлаг нь гоцлол дуучин, гитарчин Энди Белл, Марк Гардерер, бөмбөрчин Лоренс "Лоз" Колберт, басс гитарчин Стив Квералт нараас бүрддэг.

3. Тэд 1990-ээд оны эхнээс эхэлж Нэгдсэн Вант Улсад алдартай болсон алтернатив рок хөгжмийн нэг төрөл болох shoegaze-ийн ахдагчдын нэгээр тогтохгүй “My bloody Valentine”, “Slowdive” нарын хамтаар Shoegaze урсгалаар тоглодог дэлхийн шилдэг гурван хамтлагийн нэгээр нэрлэгддэг.

4. Хамтлагийн дуучин, гитарчин Andy Bell 14 настайдаа “The Smiths” хамтлагийн тоглолтыг үзсэнийхээ дараа дуу, хөгжим бүтээж, хамтлагтай болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн ба 1988 онд ахлах ангийн сурагч байхдаа хамтлагаа байгуулсан байдаг.

5. Хамтлагийн гишүүн дуучин, хөгжмийн зохиолч Andy Bell алдарт Oasis хамтлагт 1999—2009 хүртэл байсан.

6. Хамтлаг 1991 онд хөгжмийн ертөнцийн домогт “Creation Records”-той хамтран анхны “Nowhere” цомгоо гаргаснаар тэдний уран бүтээлийн замнал эхэлсэн.

7. “Ride” хамтлаг нь “Creation Records”-той хамтран дөрвөн цомог гаргаснаас “Nowhere”, “Going Blank Again” цомог нь дэлхийн бүх цаг үеийн шилдэг Shoegaze цомгийн эхний тавт багтдаг.

8. Ride-ийн анхны цомог "Nowhere" (1990) нь Shoegaze хөгжмийн урсгалд онцгой ач холбогдолтой гэж үздэг ба тэдний анхны цомог болох 'Nowhere'-т багтсан "Vapour Trail" зэрэг сонгодог бүтээл нь шинэ үеийн хөгжимчдөд одоог хүртэл нөлөөлсөөр байна.

Ride хамтлагийн дуунуудаас онцолж санал болгох бүтээлүүд:

Drive Blind

Drive Blind бол тус хамтлагийн анхны уран бүтээлүүдийн нэг бөгөөд 1990 оны нэг дүгээр сард нээлтээ хийсний дараахан Creation Records-ын анхны чарт-д орж байсан түүхтэй.

Like a Daydream

1990 оны 4-р сард гарсан тус дуу Creation Records-ын анхны шилдэг 40 хит дуунд багтаж байсан.

Dreams Burn Down

6 минутын турш эгшиглэх гайхалтай гитарын дуугаралтаас гадна бөмбөрчний нарын мэдрэмж шаардсан сайн бүтээл.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.250.39.177
Ta Nar luu heden ch udaa dund huruu gargasan, natsagaad ta nar tom urtui shv
ЗОЧИН\3.0.206.157
Ta Nar luu heden ch udaa dund huruu gargasan, natsagaad ta nar tom urtui shv
ЗОЧИН\13.250.39.177
Ta Nar luu heden ch udaa dund huruu gargasan, natsagaad ta nar tom urtui shv