Өнгөрсөн долдугаар сард буюу жилийн өмнө Ирландын алдарт дуучин Шинейд О’Коннор гэртээ нас барсан байдалтайгаар олдсон билээ. Саяхныг хүртэл Шинейдийн үхлийн шалтгаан тодорхойгүй байсан ч шүтэн бишрэгчид түүнийг нас барсан хүүгийнхээ араас гашуудан амиа хорлосон гэж таамаглаж байсан юм. Учир нь тэрээр хүүгээ нас барснаас хойш хоёр ч удаа амиа хорлох үйлдэл хийсэн байдаг.
Харин уг таамаг нь худал болохыг Лондон хотын шүүх шинжилгээний газраас албан ёсоор мэдээлэв. Тухайлбал шүүх шинжилгээний хариугаар Шинейд О’Коннор 56 насандаа уушгины архаг бөглөрөлт өвчин, гуурсан хоолойн багтрааны улмаас нас баржээ. Ийнхүү түүний үхлээс жилийн дараа шүүх шинжилгээний газраас хэргийг бүрэн хаасан талаар мэдээллээ.
Түүний 1990 онд гаргасан "Nothing Compares 2 U" дуу