1976 оны Монреалийн олимпын наадам Якутын бөхчүүдийн хувьд хамгийн оргил үе нь байлаа. Одоогоос яг 48 жилийн өмнө буюу 1976 оны долдугаар сарын 31-нд XXI зуны олимпын наадмын дэвжээнд Якутын бөхчүүд гурван удаа медалийн тавцанд гарсан юм.
Павел Пинигин 68 кг-ын жинд алт, Александр Иванов 52 кг-д мөнгө, Роман Дмитриев 48 кг-ын жинд мөнгөн медаль тус тус хүртсэн юм. Алдарт дасгалжуулагч Дмитрий Коркины шавь нарын дэлхийг эзэлсэн өдөр байлаа.

