Налгар намар айсуй… Манай орны хувьд дөрвөн улиралтайгаараа онцлог учир зуны улирал алтан нарыг мэдэрч амьд байгаль дэлхийгээр хөглөгддөг билээ. Иймд юу юугүй дуусаж буй зуны улиралдаа амжиж хийх сонирхолтой зүйлсийн жагсаалтыг гаргацгаая.
Зэрлэг жимс идэх
Уул, хөдөө гадаа амралт зугаалгаар явж байхдаа болж өгвөл уулын гүзээлзгэнэ, нэрс зэрэг зэрлэг жимсийг идээж үзээрэй. Таныг хормын дотор амин дэмээр хангаж, эрч хүчийг бэлэглэх болно.
Усан байлдаан
Аагим халуун өдрүүд удаан үргэлжлэхгүй шүү. Иймд найз нөхөдтэйгөө усан байлдан хийж хөгжилдөөрэй.
Уулан дээр гарч нар жаргахыг харах
Уулан дээрээс нар жаргахыг харах хэчнээн гоё гээч. Яг л хүүхэд насандаа эргээд очсон мэт. Улбар тэнгэрийн хаяа, гялалзах хотын гэрэл. Энэ үед л би амьд гэдгээ мэдэрдэг. Чи ч гэсэн туршаад үзээрэй.
Үүрээр эртлэн босох
Хэрэв өвлийн улирал дуусахаас өмнө хийх зүйлсийн жагсаалт гэсэн бол хантлаа унтахыг санал болгох сон… Гэхдээ энэ бол зуны улирал шүү дээ. Жилийн хамгийн урт нартай үе. Иймд үүрээр эртлэн босож нар мандахтай зэрэгцэн шувуудын жиргэхийг сонсож сэтгэлээ анагаагаарай.
Цэцэрлэгт хүрээлэнд тоглох
Цэцэрлэгт хүрээлэнд спортоор хичээллэх нь цагийг зөв бөгөөд эрүүл өнгөрөөх нэгэн арга юм. Гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг гээд өөрийн дуртай ямар ч төрлөөр, найз нөхөд, гэр бүлтэйгээ хичээллэж болно.
Солирын бороо харах
Наймдугаар сарын бас нэгэн онцлох зүйлийг дурдваас солирын бороо юм. Энэ сарын дунд үеэс эхлэн солирын бороотой тул хотоос зайдуухан гарч гэрлийн бохирдолгүй газар заавал солирын бороо хараарай.
Гадаа талбайд тоглолт үзэх
Амьд хөгжмийн фестивалиуд зуны улиралд голцуу эхэлдэг ч, магадгүй дуртай хамтлаг дуучныхаа ковер үдэшт явж, эсвэл зарлагдсан сонирхолтой тоглолтуудаас сонгон очиж сэтгэлээ сэргээн, хэнийг ч тоолгүй өөрийнхөөрөө байж дотроо нээгээрэй.
Гэрэл зураг дарах
Байгалийг амьд, сэргэг байгаа дээр төрөл бүрийн цэцэгс, ан амьтан, гадаа тоглож буй хүүхдүүд, мөөг зэргийн зургийг дарж өөрт дурсамж бүтээн хадгалаарай.
Байгалд канвас зураг зурах
Голын дэргэд, эсвэл модны сэрчигнэх дуун дор зураг зурах нь чиний сэтгэл зүйг эмчлэхийн сацуу гайхалтай дурсамжийг бий болгох болно. Мөн байгал өөрөө гарыг чинь хөтөлж юу зуруулахыг хараарай.