UBLife Logo
Newsfeed

Техасын нэгэн сургууль сурагчдаа хар өнгийн хувцас өмсөхийг нь хоригложээ

 Техасын нэгэн сургууль сурагчдаа хар өнгийн хувцас өмсөхийг нь хоригложээ

АНУ-ын Техас мужийн Эль Пасо хот дахь Чарльз дунд сургууль сурагчдаа хар өнгөтэй хувцас өмсөхийг хоригложээ.

CBS 11 News-ийн мэдээлснээр сургуулийн удирдлагууд “хар өнгийн хувцас өмсөх нь сурагчдыг сэтгэл хямралд өртөхөд нөлөөлж байна” гэж үзжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хичээлийн жил багш нар сурагчдаа ажигласны үр дүнд тэдний бие бялдар болоод оюун санааг хамгаалахын тулд ийн шийдвэрт хүрсэн бололтой.

Гэвч энэхүү шийдвэр нь ямар ч судалгаан дээр үндэслэгдээгүй тул дийлэнх эцэг эхчүүд сургуулийн захиргааг ийм хоцрогдсон шийдвэр гаргасанд дурамжхан байгаа аж.

Emergence Health-ийн сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн Криста Вингейт энэ талаар үзэл бодлоо илэрхийлсэн ба тус сургуульд хандаж "Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэлийн хямралд өнгө нөлөөлдөггүй гэж би хэлмээр байна. Өнгө дээр ач холбогдол өгөхөөс илүүтэй зан характерийн шинж тэмдгүүд дээр анхаарах нь чухал” гэжээ.

Эх Сурвалж: Loudwire

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.