Ер нь бид ямар төрлийн зүйлсийг К-поп тоглолтод очихдоо бэлдвэл зүгээр юм бол? Хамтдаа сонирхоцгооё.
1. Утас болон зөөврийн цэнэглэгч
Бидний өдөр тутамдаа, гараасаа бараг хором ч салгалгүй авч явдаг зүйл болох утас тоглолтын үеэр жинхэнэ хайр л гэсэн үг. Хэчнээн их зураг бичлэг авахаа ч мэдэхгүй тул үнэндээ утасны сул зайгаа нэг шалгачихсан нь дээр. Бас бичлэг их хийхийн хэрээр цэнэг хурдан дуусах тул зөөврийн цэнэглэгчээ мартав аа.
2. Камер
Солонгос Монголын хамтарсан арга хэмжээ зохион байгуулагч анхны энтертайнмент компани болох Evandis Entertainment-аас дуучин, жүжигчин Жун Жи Хун буюу Rain болон 2NE1 хамтлагийн дуучин Сандараг эх орондоо авчран 9 сарын 14-нд HIT PARK дээр тоглолтоо хийх гэж байгаа энэ цаг үед камертай болгон л камераа авч очихыг хүсэх нь мэдээж. Харин та энэхүү тоглолтод очихоосоо өмнө ямар ч төлбөр хураамжгүйгээр камераа урьдчилан бүртгүүлээд, аваад орох боломжтой юм шүү. Тэгээд хайртай шүтээнийхээ зураг бичлэгийг хүссэнээрээ аваарай.
3. “Lightstick“
Шүтдэг хамтлаг дуучныхаа “Lightstick“-ийг барьж очихгүй бол алдас болно шүү дээ. Мэдээж хэрэг орхиж болохгүй чухал зүйлсийн нэг.
4. Шүтэн бишрэгчийн зурагт хуудас
Дээр нь сэтгэлийн үг, эсвэл хөөрхөн зураг зурсан хуудсыг бариад тайзны өмнө зогсох нь миний лав мөрөөдөл. Өнгө будаг, зургаар чимэглэж, хэний ч харааг булаам тийм зурагт хуудсуудыг аваад ирээрэй.
5. Тоглолт руу авч орж болохуйц жижиг цүнх
Яг үнэндээ хэт том цүнх гадаадын олон тоглолтын талбайд зөвшөөрөгддөггүй бөгөөд хүмүүсийг нэвт харагддаг тунгалаг цүнхтэй байх, эсвэл жижиг цүнхтэй байхыг зөвлөдөг билээ. Манайд хараахан тийм журам гараагүй байгаа ч том цүнх мөн тоглолтын үеэр нэлээн төвөгтэй байдаг учраас өөрийн ч гэсэн амар байдлыг бодсон нь дээр. Их ачаатай явбал бас түүртэх хандлагатай болохоор аль болох жижиг авсаархан цүнх, ачаатай яваарай.
6. Ариун цэвэр болон анхан тусламжийн жижиг сажиг зүйлс
За үүнд юу юу багтаж болох вэ гэвэл;
Нойтон хуурай салфетка
Гар ариутгагч
Өвчин намдаах эм
Шархны лент
Амны хаалт
Аль болох ачаа болохгүй гэхдээ өөрт хэрэг болж мэдэх чухал зүйлсээ заавал авч яваарай. Мэдээж хэрэг юунд ч бэлтгэлтэй байх нь дээр.
7. Нүүрний будаг
Хааяахан нэг сэргээх үүднээс шүү дээ. Цөөн тооны зайлшгүй хэрэг болох будагнуудаа аваад яваарай.
8. Дулаан цамц, тухтай гутал, үсний боолт
Гадаа талбайн тоглолтод явж байгаа хүмүүс маань илүү ая тухтай байхыг хүсвэл тухтай хувцаслахыг хүсье. Цаг агаараа сайтар харж байгаад хувцсаа тохируулан гарч ирээрэй.
9. Хэрэв merch нь байгаа бол…
Хэрэв ирж тоглолтоо хийх гэж буй хамтлаг дуучны албан ёсны бараа танд байгаа бол заавал авч явахаа мартав аа. Азтай зарим нь, эсвэл VVIP тасалбар авсан хүмүүст боломж олдож, гарын үсгийг нь авах ч юм билүү. Тиймээс бэлтгэлтэй л байх хэрэгтэй.
Хэрэв та бүхэн ийнхүү бэлдэж, тоглолтын уур амьсгалыг бүрэн утгаар нь авахыг хүсвэл 9 сарын 15-нд HIT PARK-д болох EVANDIS Super Concert 2024 хэмээх тоглолтод очоорой. ЭНД дарж тасалбараа аваарай.