Дуучин Лана Дель Рей шинэхэн найз залуутай болсон тухай мэдээлэл хэд хоногийн турш интернэтийг шуугиулав. Гэхдээ шуугиан тарснаас нэг их удалгүй Лана өөрийн Твиттер дээр энэ хүнтэй үерхэж буй эсэхийг нь асуусан хүмүүсийн хариултад тэрээр “Үгүй“ хэмээн хариулжээ.
Тэд анх 2019 онд танилцсан гэх бөгөөд Лана тухайн үед аяллаар явж байжээ. Жереми Дюфрен тэдний хөтөчөөр ажиллаж, намгаар дагуулан явсан байна.
Жереми Дюфрен гурван хүүхдийн эцэг бөгөөд өмнөх гэрлэлтээсээ хоёр охин, нэг хүүтэй гэнэ.
Олон хүн түүнийг каунтри цомог гаргахаар ажиллах үедээ жинхэнэ каунтри залуутай болзохоор шийдсэн байна хэмээн харж, бичиж эхэлсэн юм. Мөн тухайн үед Жеремигийн охин гэх хүн өөрсдийн чатыг олон нийтэд дэлгэж, үнэхээр үерхэж байгаа юм байна хэмээн бодоход хүргэсэн.
Гэхдээ Лана өөрийн зүгээс үгүйсгэсэн хариулт өгсөн бөгөөд энэхүү чатыг тараасан хүн яг үнэндээ Жеремигийн охин ч биш гэжээ. Тэгэхээр энэ бүхэн худал цуурхал байсан бололтой.