АНУ-ын Невада мужийн элсэн цөлд дэлхийн хамгийн том хөгжмийн наадмын нэг Burning Man өндөрлөлөө.
Энэхүү наадам уламжлал ёсоор наймдугаар сарын хамгийн сүүлийн Ням гарагт эхэлж, найман өдөр үргэлжилдэг.
Наадамд оролцогчид энэ хугацаанд янз бүрийн байшин барилга барьж, бүхэл бүтэн хот бүтээдэг.
Энэхүү хотыг Блэк-Рок-Сити хэмээн нэрлэдэг бөгөөд албан ёсны шуудангийн хаяг, нисэх буудалтай ч наадам дуусахаар буулгадаг байна.
Энэ жил Burning Man наадмын тасалбар сүүлийн арван жилд анх удаа бүрэн зарагдаагүй. Гэхдээ ямар ч гэсэн 70 мянган хүн үзэж сонирхсон байна.
Burning Man 2024 наадмын уриа нь "Curiouser & Curiouser” байлаа.