UBLife Logo
Спорт

Монголын хөлбөмбөгчид Азийн АШТ-ий сорилгод Зүүн Тиморын багт 4:1-ээр хожигдлоо

Монголын хөлбөмбөгчид Азийн АШТ-ий сорилгод Зүүн Тиморын багт 4:1-ээр хожигдлоо

19 дэх удаагийн хөлбөмбөгийн Азийн АШТ-ий плэй-оффын шатнаа Монгол болон Зүүн Тиморын багууд учраа таарч тоглолоо.

Өнөөдөр Индонезийн Бали аралд явагдсан эл хоёр багийн эхний тоглолтод Зүүн Тиморын шигшээ 4:1-ээр хожсон юм.

Зүүн Тиморын багаас Жоао Педро хэттрик толилуулсан бол Монголын шигшээгээс О.Мижиддорж гоолдов.

Б.Гарьдмагнай Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа ялагдлаар эхлүүллээ. Хоёр багийн хариу тоглолт 9-р сарын 10-ны 16:00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд явагдана.

Улмаар нийлбэр дүнгээр аль ялсан нь дараагийн шатнаа өрсөлдөх юм.

Сонирхуулахад, Монголын баг 2015 онд ДАШТ-ий урьдчилсан шатнаа Зүүн Тиморын багтай таарч тоглохдоо 5:1-ээр хожигдож байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
2
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...