UBLife Logo
Хөгжим

"Nine Treasures Live in Ulaanbaatar" тоглолтын тухай 8 баримт

О.Анхзаяа
О.Анхзаяа
"Nine Treasures Live in Ulaanbaatar" тоглолтын тухай 8 баримт

Nine Treasures Live in Ulaanbaatar тоглолт энэ бямба гарагт буюу 9 сарын 7-нд болох гэж байна.

1. “Есөн Эрдэнэ” хамтлаг Улаанбаатарт зургаа дахь удаагаа тоглох гэж байна. Noise Metal Festival, Playtime Festival болон бие даасан хоёр тоглолтоо хийжээ.

2. “Есөн Эрдэнэ” хамтлаг дөрвөн цомог гаргасан.

3. Хамтлагийн ахлагч, дуучин Асган өмнөх гурван цомгийн дуугаралтад сэтгэл ханамжгүй байсан тул өмнөх цомгуудаасаа 12 дууг шилж сонгон дахин бичиж “Зовлонгоос ангижрахуй” (Awakening from Dukkha) цомгийг 2021 онд гаргасан.

4. Тоглолтод нээлтийн хоёр хамтлаг “Teresa In The Moon”, Өвөрмонголоос гаралтай “Хээр” хамтлагууд оролцоно.

5. “Есөн Эрдэнэ” 9-р сарын 7-нд тасралтгүй 90 минут буюу бүрэн хэмжээний тоглолтоо хүргэнэ.

6. Тоглолтын ивээн тэтгэгчид:

- “Силк Рөүт Трейдинг” ХХК Jim Beam, Tito’s Vodka, Green Baboon бүтээгдэхүүнүүдээр

- Мөн тоглолтыг “The Corporate and Convention Centre” дэмжин ажиллаж байна.

7. “Есөн Эрдэнэ” хамтлагийн тоглолтыг зохион байгуулж байгаа “MONADD” агентлаг өнгөрсөн жил “NaraBara” хамтлагийг урьж байжээ.

8. Тоглолтын тасалбар www.portal.mn дээр 89,000₮-р худалдаалж байна. Тасалбарын үнэ тухайн өдрөө 149,000₮ болох тул урьдчилан авахыг зөвлөе.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.