Угандагийн марафонч Ребекка Чептегейг найз залуу нь шатаасан балмад хэрэг ням гарагт гарсан билээ. Харамсалтай нь, тэрбээр шархаа даалгүй нас баржээ.
Чептегей “Парис-2024” олимпын наадмын марафон гүйлтийн төрөлд оролцож, 44-р байр эзэлсэн төдийгүй өнгөрсөн оны ДАШТ-д 14-р байрт шалгарсан юм.
Тэрбээр бэлтгэлийн төвтэйгээ ойрхон амьдрахаар шийдэж газар худалдан авчээ. Гэвч уг асуудлаас үүдэн найз залуутайгаа маргалдаж, улмаар тэдний зөрчилдөөн даамжирснаар уг хэргийн эхлэл тавигдсан гэж Кенийн цагдаагийн газраас мэдээлэв.
Найз залуу нь түүнийг шатаах үедээ бие рүү нь бензин цацсан төдийгүй өөрөө ч галд өртөж бэртсэн аж.