UBLife Logo
Спорт

Аравдугаар сарын 2-ноос эхлэх залуучуудын ДАШТ-д Монголын 14 жүдоч зодоглоно

Аравдугаар сарын 2-ноос эхлэх залуучуудын ДАШТ-д Монголын 14 жүдоч зодоглоно

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ аравдугаар сарын 2-5-ны өдрүүдээр Тажикистаны Душанбе хотноо явагдана. Эл тэмцээнд зодоглохоор 58 орны 422 жүдоч мэдүүлгээ өгчээ. Монголын 14 өсвөрийн хүчтэн дэлхийн аваргад хүч сорино.

Эрэгтэйчүүдийн:

60 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Ө.Жанцандорж (19 настай), М.Тэргэлсар нар

66 кг-д Б.Мөнгөнхуяг (18 настай)

73 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Ж.Энхтөр (20 настай)

81 кг-д Н.Жангарай (19 настай)

+100 кг-д О.Гэрэлтбаяр (19 настай)

Эмэгтэйчүүдийн:

48 кг-д өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Ж.Анударь

52 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Уранзаяа (20 настай), өсвөрийн Азийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт М.Нандин-Эрдэнэ (19 настай) нар

57 кг-д О.Оюунчимэг (19 настай), өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа нар

63 кг-д өсвөрийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Д.Есүй (18 настай)

70 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ (18 настай)

-78 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт О.Хүслэн нар зодоглоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
18
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.23.253
ЗОЧИН\18.140.248.161