Леманний хувьд, инстаграм хуудаснаа 17 сая гаруй дагагчтай, хамгийн алдартай эмэгтэй хөлбөмбөгчдийн нэг төдийгүй "Ювентус" клубийн хагас хамгаалагч Дуглас Луизийн найз охин юм.
Италийн “Ювентус” клубт найз залуугийнхаа хамтаар тоглодог Алиша Леманн эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгчдийн цалингийн зөрүүтэй байдалд сэтгэл дундуур явдгаа илэрхийллээ.
Тэрбээр “Бид адилхан ажил хийж, нэг клубт тоглодог ч, найз залуу маань надаас 100 дахин их цалин авдаг. Би эмэгтэй болж төрснөөрөө түүнээс бага цалин авч байгаа нь шударга бус явдал” гэв.
Тэд энэ зун Английн “Астон Вилла”-гаас буурь сэлгэж, Италид ирээд буй. Тоглогчдын цалингийн мэдээлэл нээлттэй биш ч, “Ювентус” клуб Дуглас Луйзийг эгнээндээ нэгтгэхийн тулд 50 сая еврог зарцуулсан бол Леманн ердөө 50,000 еврогийн үнээр Итали руу буурь сэлгэсэн юм.