Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Зарим нь баяртай байгаа ч нэг хэсэг нь зуны амралт дууссанд гунигтай байгаа нь мэдээж. Бүтэн жил хичээл номдоо шамдахад тань туслах энэхүү 8 дууг плейлистдээ нэмээрэй. Тэгвэл та ямар ч шалгалт, шүүлэг байсан даваад гарах эрч хүчтэй болох юм.
SEVENTEEN – “God of Music”
Хурц, сэтгэл сэргээсэн энэ дууг хичээл хийхдээ сонсоход тохиромжтой. Ийм дуу сонсоод зуны улирлаа санагалзаад уйтгарлах аргагүй.
ILLIT – “Lucky Girl Syndrome”
Завсарлагаанаар аятайхан дуу хөгжим сонсож, амрахыг хүсэж байвал “Lucky Girl Syndrome”. Дагаж дуулахыг хүсмээр дуу.
Stray Kids – “Chk Chk Boom”
Хью Жекман, Райан Рейнольдс гэсэн дэлхийн оддоос гадна дуу нь өөрөө супер.
(G)I-DLE – “Klaxon”
Ямар ч үед эрч хүчтэй байж, хичээлдээ шамдахыг хүсвэл энэ дууг сонгоорой.
NCT 127 – “Walk”
Тэр дороо босоод бүжиглэмээр санагдуулна.
TWICE – “Talk that Talk”
Хэдий шинэ дуу биш ч ямар ч уйтгар гунигийг тайлах чадвартай.
ZEROBASEONE – “Feel the POP”
Хичээлээс уйдаад, ном уншихаас залхуу хүрээд эхэлбэл энэ дуу эргээд хичээлдээ ороход чинь яг тохирно.
IVE – “HEYA”
Хичээл ном хэрэгтэй ч хэт их хийвэл ядардаг. Зуны амралтаа санан дурсаж суухад чинь энэ дуу хэрэгтэй.