UBLife Logo
Спорт

Госэйзан Б.Мөнх-Од: Цолтой бөх болтлоо Монголд харихгүй

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Госэйзан Б.Мөнх-Од: Цолтой бөх болтлоо Монголд харихгүй

Мэргэжлийн сүмогийн жонокүчи зиндаанд ганцаараа өвдөг шороодоогүй байсан Такэкүми дэвжээний монгол бөх Госэйзан Б.Мөнх-Од өнөөдөр нэг унаатай Цүрү-г үватэ дашинагэ мэхээр ялж, мэргэжлийн анхны тэмцээндээ анхны түрүүгээ хүртлээ.

Барилдааны дараа тэрээр “Өглөөнөөс эхлээд сандраад байтал ояката зүгээр өөрийнхөөрөө барилдвал чи давна гэж зөвлөсөн. Анх удаа 7 барилдсан болохоор бага зэрэг биеэ барьж байлаа. Түрүүлсэндээ их баяртай байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Госэйзан Б.Мөнх-Од Улаанбаатар хотын уугуул. 19 настай. 184 см өндөр, 143 кг жинтэй. 2022 оны дөрөвдүгээр сард Японд ирж, Хоккайдо мужийн Сакаэ ахлах сургуульд элссэн. Энд Бүх Японы ахлах сургуулийн тэмцээнд багийн өрсөлдөөнд хүрэл медаль хүртэж байсан залуу. Сургуулийнх нь багш Такаяма озэки асан Гоэйдо буюу Такэкүми оякататай танил байсан тул энэ дэвжээнд оржээ. Гоэйдогийн Го, Такаяма багшийнхаа яма уул ханзыг авч, Госэйзан нэртэй болсон учиртай.  

“Багшдаа цолтой бөх болтлоо Монголд харихгүй гэж амалсан. Хүч чадалтай болсон хойноо гэрийнхэнтэйгээ уулзана. Харүмафүжи аварга шиг бөх болохыг хүсдэг” гэж сэтгүүлчдэд ярьж байв.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.156.24
хха
ЗОЧИН\13.229.156.24
хха
ЗОЧИН\13.212.158.253
oor hiih ajil oldohgui bnuu