Солонгос оддын дунд урлагийн салбарт амжилт олохоосоо өмнө огт өөр мэргэжилтэй байсан хүн олон. Энд гарах 10 алдартан бол урьд нь тамирчин байсан юм.
Ан Бо Хён
Жүжигчин Ан Бо Хён анх загвар өмсөгчөөр замналаа эхлүүлж байлаа. Гэхдээ тэр модель болохоосоо өмнө боксчин байсан юм. Дунд сургуулиасаа эхлэн боксоор хичээллэсэн тэрээр Бусан хотын шигшээ багт сонгогдож, 69 кг-ын жинд улсын аварга болж байсан гэнэ. Гэвч хэд хэдэн гэмтэл аваад их спортоо орхижээ.
Сон Хүн
Солонгос драмын од Сонхүн усанд сэлэлтийн дажгүй тамирчин байсан юм. Их дээд сургуулийн АШТ-ий хэд хэдэн рекорд амжилт тогтоож байсан гэж байгаа. Олимпын тамирчин болох нь хэмээн итгэл хүлээлгэж байсан ч гэмтээд хагалгаанд орсноосоо хойш амжилт нь эрс буурчээ. Ингээд зодог тайлсан байна.
Нам Жүхёг
Жүхёг бол жүжигчин болохоосоо өмнө моделийн тайзан дээр алхаж байсан эрхэм. Модель болохоосоо өмнө сагсан бөмбөгийн талбарт өрсөлдөж байжээ. Кённам дунд сургуулийн шигшээ багт гурван жил тоглосон Жүхёг ур чадвараа хэд хэдэн кинонд харуулсан. Өвдгөндөө хагалгаа хийлгээд зодог тайлжээ.
Антон RIIZE
Антон АНУ-ын Бостонд төрсөн. Таван настайгаасаа усанд сэлэлтээр хичээллэж, арван жилийн турш тун өндөр түвшинд өрсөлдсөн юм. 12 настайдаа Нью-Жерсигийн идэрчүүдийн тэмцээнд түрүүлж, 13 настайдаа АНУ-ын өсвөрийн АШТ-ий аравдугаар байрт шалгарч байлаа. Цар тахлын үеэр Америк даяар усан сангуудыг хаахад Антон хөгжмийн салбарт шилжиж, SM Entertainment-д шалгалт өгөн, RIIZE хамтлагт орсон юм.
Ким Ёохан WEi
WEi хамтлагийн гишүүн Ким Ёохан амьдралынхаа 13 жилийг таэквондод зориулжээ. Тэрээр БНСУ-ын аварга, залуучуудын хоёр удаагийн аварга. Sangmyung University-д таэквонодогийн ачаар тэтгэлэгтэй суралцаж, үндэсний шигшээ багт нөөц тамирчнаар дуудагдаж байлаа.
Юн Дүжүн Highlight
Highlight (BEAST) хамтлагийн лидер Дүжүн хөлбөмбөгчин хүн. Хөлбөмбөгийн ачаар биеийн хөгжил сайтай болсон. Хэрэв дуучин болоогүй бол биеийн тамирын багш болох байсан гэж ярьдаг. K League-ийн элчин сайдаар ажиллаж байсан. BIGBANG хамтлагийн баримтат киног үзээд спортоо хаяж, урлагийн хүн болохоор шийджээ.
Key SHINee
Ки усны цанаар хичээллэж, хэд хэдэн тэмцээнээс медаль хүртэж байжээ.
Паг Бугом
Пак Бу Гом усанд сэлэлтийн тамирчин байсан.
Юна ITZY
Юна флорбол тамирчин. Багийнхаа лидер, ахлагч байсан тэрээр 7 дугаартай тоглодог байлаа. Кёнгидо мужийн шигшээ багийн гишүүн байсан.
Шин Мина
Шин Минагийн ээж сагсан бөмбөгчин хүн. Харин Мина хөнгөн атлетикийг сонгожээ.