Өмнөд Солонгосын рэп дуучин BLOO ирэх 12 дугаар сарын 16-нд ОХУ-ын нийслэл Москва, 18-нд Санкт-Петербург хотод тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байлаа. Орос фэнүүдтэйгээ уулзана хэмээн ихэд баяртай байсан ч харамсалтай нь тоглолтоо цуцлахаас өөр аргагүй болсон байна. Албан ёсны шалтгаан нь BLOO-гийн амь насанд халдана гэсэн маш олон тооны заналхийлэл.
Дуучны агентлагаас гаргасан мэдэгдэлд “Анд найз нараа! 2024 оны 12 дугаар сард болох байсан тоглолтыг гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас цуцлах болсоноо харамсалтайгаар мэдэгдэж байна. Тоглолтын товыг зарласнаас хойш BLOO болон манай менжемент маш олон заналхийлэл, сүрдүүлэг хүлээн авлаа. Тиймээс сайн цаг иртэл ОХУ-д хийх тоглолтоо хойшлуулах шийдвэрийг гаргасан болно. Маш удаан хэлэлцэж, ярилцсаны дараа уран бүтээлчинхээ амь насыг эрсдэлд оруулж болохгүй гэж үзлээ. Биднийг хүлээж байсан хүмүүсээс уучлал гуйж байна” гэжээ.