UBLife Logo
Newsfeed

Онлайнаар дэлгүүр хэсэхдээ илүү ухаалаг, хэмнэлттэй байх 6 арга

О.Анхзаяа
О.Анхзаяа
Онлайнаар дэлгүүр хэсэхдээ илүү ухаалаг, хэмнэлттэй байх 6 арга

Онлайн дэлгүүр, худалдаа бидний амьдралыг ямар их хөнгөвчилснийг бид сайн мэднэ. Илүү сонголттой, хямд, хурдан бас амар хялбар болж, өдгөө бидний хэрэглээнд хамгийн нийцсэн, хурдан түргэн арга болж хувираад байна. Харин онлайн худалдааны үеэр илүү зальтай, ухаалаг байх хэдэн арга зааж өгье. 

1. Нэг дор олон зүйл авах нь илүү хэмнэлттэй байдаг 

Олон дахин бага багаар захиалах нь наад зах нь бидэнд хүргэлт, үйлчилгээний хөлс нэмэгдэх шалтгаан болдог. Тиймээс та авахыг хүсэж буй зүйлсээ цуглуулж, бөөгнүүлж байгаад захиалах хэрэгтэй.

2. Дэлхийн томоохон хямдралын өдрүүдийг хүлээж байгаарай 

Таны өнөөдөр худалдаж авсан зүйл маргааш тал үнээрээ ч зарагдаж байх боломжтой гэвэл та итгэх үү? Хар баасан гараг, баярын өдрүүдийн хямдрал гээд л дэлхий даяар маш том хямдралууд үе үе болдог. Тиймээс захиалга хийхээсээ өмнө хямдарлын өдрүүдийг дахин нэг шалгаад үзээрэй. 

3. Найдвартай бөгөөд хариуцлагатай дэлгүүр сонгох нь хамгийн чухал 

Онлайн захиалгын нэг сул тал бол баталгаагүй байдал. Захиалсан зүйл маань ирсэнгүй, эвдрэл гэмтэлтэй байсан гэх мэт гомдлуудыг та хэзээ нэгэн цагт сонсож байсан байх. Ийм байдалд орохгүйн тулд найдвартай бөгөөд хариуцлагатай дэлгүүр сонгох нь хамгийн чухал. Тэгвэл stora.mn амласан хугацаандаа таны захиалгыг авчирч, ихэнх онлайн шоппуудад байдаггүй буцаалтын үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгодог аж. 

4. Үйлдвэрлэгчээс нь шууд захиалах боломжтой 

Онлайн захиалгын хамгийн том давуу тал нь нэмэлт урсгал зардал ороогүй үнээр үйлдвэрлэгчээс нь шууд захиалах боломж биш гэж үү? Олон шат дамжлага дамждаггүй үйлвэрлэгч хэрэглэгч хоёрыг шууд холбодог газрыг хайж олоорой. 

5. Олон сонголтоос харьцуулалт хийгээрэй 

Түгжрэл, дэлгүүр хаах цаг гэж айхгүйгээр сонирхсон бүх дэлгүүрээрээ зочлоод үзээрэй. Сонголт ихтэй газраас харьцуулалт хийж худалдан авалт хийсэндээ та дараа нь хэзээ ч харамсахгүй. Stora.mn нь Amazon, Taobao, Ikea, Ebay, Costco, Nike гэх зэрэг маш олон дэлхийн томоохон брендүүдийг таны сонголтонд ойртуулжээ. 

6. Өөрийн тав тухыг нэгт тавиарай 

Юун түрүүнд хэрэглэгч таны тав тух чухал гэдгийг санаарай. Онлайнаар захаилсан барааныхаа хүргэлтийг өдөржин хүлээж, хүргэлтийн ажилтанд хаягаа зааж өгөх гэж зүдэрдэг байсан үе ард хоцоржээ. Та stora.mn-ээс захиалсан бараагаа өөрт хамгийн ойр CU доторх Storabox-оос авах боломжтой. 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
1
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.