Хүн төрөлхтний хөгжмийн түүхэнд хамгийн том байр суурийг эзэлдэг сонгодог хөгжмийн зохиолчдын нэг болох Моцартын урьд өмнө нь хэний ч сонсож байгаагүй цоо шинэ хөгжмийн зохиол олдсон тухай мэдээлэл гарчээ.
Өнгөрөгч пүрэв гарагт Лейпциг хотын номын сангийн цуглуулгууд дундаас энэхүү үнэт хөгжмийн зохиолыг олсон бөгөөд судлаачид Моцартын Кочелийн каталогийг шинэчлэхээр ажиллаж байсан байна.
Тус гар бичмэл нь хар бор өнгийн бэхээр бичигдсэн байснаас гадна “Serenate ex C“ гэх нэртэй байжээ.
Нийт 12 минутын урттай тус бүтээлийг одоо “Ganz kleine Nachtmusik” хэмээн нэрлэж байгаа аж.
Энэхүү хөгжмийг бичихдээ 10 настай байсан болов уу хэмээн хүмүүс таамаглаж байна.