1969 онд болсон Вудсток наадам хөгжмийн ертөнцийн домогт наадам болон түүхэнд үлдсэн.
Зохион байгуулагч Майкл Лэнг, Жон Робертс, Жоэла Розенман, Арти Корнфельд нар Нью-Йорк мужийн Вудсток хотод бичлэгийн студи нээхээр төлөвлөж байсан нь сүүлдээ наадам болон хувирсан түүхтэй.
Вудстокт 50 мянган хүн багтаах том талбай байсангүй.
Ингээд Бетелд Макс Ясгур гэдэг фермерийн газрыг түрээсэлж авсан гэдэг.
Хаалт, тасалбар зарах газраа ч байгуулаагүй байтал наадам эхлэхээс сарын өмнө анхны үзэгчид хүрч иржээ.
Наадмын өмнөх шөнө бүх хаалт саадыг зайлуулснаар наадам бараг үнэгүй болон хувирсан.
Гурван өдрийн турш хагас сая хүн наадамд зочилжээ.
The Who, Jefferson Airplane, Женис Жоплин, Creedence Clearwater Revival, Жоан Баэз, Жо Кокер, Жими Хендрикс, Grateful Dead, Рави Шанкар, Карлос Сантана гээд олон алдартан уран бүтээлээ толилуулсан.
Цаг агаар муудаж, хоол, унд дутагдалтай, бохир заваан байсан ч зодоон нүдээн болсонгүй.
Зарим үзэгч үүнийг хар тамхитай холбосон бол нөгөө хэсэг нь Вудстокт ирсэн хиппи нар энх тайванч улсууд байсан гэж үздэг.
Вудсток-69 наадмыг Жими Хендрикс хаасан. Gypsy Sun & Rainbows хамтлагийн хамт тэр 16 дуу дуулсан юм.