UBLife Logo
Newsfeed

Донор хэрэгтэй байсан 5 настай хүүд цэцэрлэгийн багш нь элгээ өгчээ

Донор хэрэгтэй байсан 5 настай хүүд цэцэрлэгийн багш нь элгээ өгчээ

Таван настай Эзра Точек элэгний хүнд өвчний улмаас шаналж, өвчин нь сүүлийн шатандаа орох мөчид донор олохоос өөр аргагүй байдалд хүрчээ. Харин өнгөрөгч тавдугаар сард түүний цэцэрлэгийн багш Карисса Фишер хэмээх бүсгүй шинжилгээ өгч, элэг нь хүүд таарахыг олж мэдсэнээр өөрийн элэгнээсээ өгөх шийдвэр гаргажээ.

Төрсөн цагаасаа эхлээд л элэгний өвчтэй тэмцэж ирсэн хүү өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүдийн жагсаалтад орсон байжээ.

Донор болсон багш Фишер нь 21 настай бөгөөд наймдугаар сарын дундуур хагалгаанд орцгоожээ. Хүү нийт дөрвөн мэс засалд орсны эцэст 9 сарын 20-нд эмнэлгээс гарсан байна.

Одоо донор болон хүүгийн аль алиных нь бие сайн байгаагаас гадна хүү өдөр ирэх тусам улам сэргэлэн, эрч хүчтэй болж буйг дуулгасан байна. Хүүгийн ээж өөрсдийг нь дэмжиж, тус болсон бүх хүнд маш их талархаж буйгаа хуваалцжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.