UBLife Logo
Хөгжим

V дэлхийн хамгийн царайлаг залуугаар шалгарлаа

V дэлхийн хамгийн царайлаг залуугаар шалгарлаа

Их Британийн Nubia Magazine сэтгүүлээс дэлхийн хамгийн царайлаг залуу буюу “Most Handsome Man In The World 2024” шагналыг BTS хамтлагийн V хүртлээ гэж мэдээллээ. Тэрээр Английн жүжигчин Реге-Жан Пейж, Роберт Паттинсон, поп од Жастин Бибер нарын алдартнуудтай өрсөлдөж, ялалт байгуулсан байна.

Дэлхий даяар явагдсан санал асуулгаар V 163 орны уншигчдаас нийт 1 сая санал авсан байна. Хамгийн сайхан залууг царай зүс төдийгүй харизм, олон нийтэд үзүүлдэг нөлөө зэргийг нь харгалзан үзэж, мэргэжлийн шүүгч нар тодруулжээ.

Шалгаруулалтын дараа зохион байгуулагчид “V буюу Ким Тэхён нь үнэхээр царайлаг залуу. Түүний өв тэгш царай, арьсны гэрэл гэгээ, сэтгэл татсан харц нь гоо сайхны бэлгэ тэмдэг болохыг нь батлан харууллаа. Мөн маш олон талын авьяастай, дуучин, жүжигчин, бүжигчин. Түүний даруу төлөв зан, тусархаг уужим сэтгэл энэ бүхнийг нь улам тодотгон өгч байна. Шүтэн бишрэгчидтэйгээ үнэн сэтгэлээсээ харьцдаг нь жинхэнэ үлгэр дууриал гэдгийг нь харуулдаг” гэж тодорхойлсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.